Манлай баатар Дамдинсүрэнгийн жич охинд Д.Дагвадорж аварга байр бэлэглэв

2017 оны 05-р сарын 19 өдөр, 18 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18618121_1111582795639884_586790988_o
Монгол Улсын түүхэнд мөнхөрсөн Манлай баатар Дамдинсүрэнгийн тухай киноноос үзээгүй монгол хүн байхгүй болов уу.
Гамингийн шоронд босоогоороо өөд болсон түүний ураг удмын буурай ядруухан амьдарч явна. Монгол эх орныхоо бүрэн бүтэн байдал, сайхан ирээдүйн төлөө халуун амиа өргөсөн Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн хүүгийн хүүхэд буюу жич охин Лхамжав гуайд Их аварга Д.Дагвадорж хоёр өрөө байр авч өгнө гэлээ.
Сайн сэтгэлийн үзүүрт тос гэж монголчууд хэлдэг. Их аваргын маань буян дэлгэрэх болтугай. Лхамжав буурай өдгөө Дархан хотод тааруухан аж төрж байна. Энэ талаар Ньюс агентлаг “Эх орончийн удам: Эмгэнэлт амьдрал” нэртэй видео нэвтрүүлэг хийсэн юм.
Энэ нэвтрүүлгийг үзсэн Их аварга Асашёорюү Дагвадорж Лхамжав гуайд хоёр өрөө байр бэлэглэж,амьдралд нь туслахаа өөрийн албан ёсны сошиал хуудсаар мэдээллээ.
Тэрээр “Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд өөрийн зүгээс Эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэж байгааг уламжлаад Эх оронч,миний шүтээн өвөг дээдсийн сүнс амирлах болтугай” гэжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Лхамжав гуайд тусалж, дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
 18600901_1111581695639994_1388258297_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Би монгол
     (24.237.158.***)
    2017/05/20 01:21

    Бэлэглээд түлхүүр гардуулаад өгсөн юм шиг л юм ярих юм. Бэлэглэнэ гээд хэлсэн л байгаа юм байна шдээ. Манлай баатар Дамдинсүрэнгийн үр үндэс нь болсон энэ эмээд улс орон хайр халамжаа үзүүлж ёстой нөгөө тусгай хангамж чинь энэ л хүнд очмоор байна шдээ. Элбэгдоржийн өдрийн хоолнд 3 сая төгрөг зараад нөгөөх нь баагаад хаячихаж байгаа биз дээ. Улс орны хөрөнгөөр тоглож байгаа хүмүүс энэ эмээг Улаанбаатарт залж авч ирээд их тэнгэрийн аманд нэг хауснд үр хүүхэдүүдтэйгээ тэр сайхан өвөөгийн буянг хийсэн мундаг гавьяаг нь бүрэн эхээр нь мэдрүүлэх хэрэгтэй шдээ. Энэ эмээ ямар залуу хүн биш өндөр настай хүн байна , үлдсэн амьдралыг нь сайхан жаргаах хэрэгтэй шдээ…. Төрд суугаад байгаа малнууд наад суудал чинь ямар үнээр олдсоныг нь энэ эмээгээс асуу…

    (0) (0)