Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан Монгол орны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтийн талаар судалгаа хийж, тайлан гаргаснаа өчигдөр /2017.05.17/ сэтгүүлчдэд мэдээллээ.
Дэлхийн дулаарал манай оронд хүчтэй мэдрэгдэх болжээ. Цаг уурын байнгын ажиглалтын мэдээгээр сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн байна.
Мөн 2015 оны жилийн дундаж агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад говь болон тал хээр, Орхон, Сэлэнгийн сав нутгаар 1.2-1.3 градус, Идэр, Тэсийн сав нутаг, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор орчмын нутгаар 1.6-1.9, Алтайн уулс, Их нууруудын хотгор, төвийн нутгаар 1.5-1.7 градусаар дулаан байжээ.
Аюултай болон гамшигт үзэгдлийн тоо ихэссэн. 1990-2000 онд жилд дунджаар 30 орчим аюултай үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001-2016 онд хоёр дахин болж нэмэгджээ.
Шороон шуургатай өдрийн тоо 2014 онд 37 байсан бол 2015 онд 47 болж өссөн байна.
Гэхдээ эерэг зүйлүүд бас бий аж. Хүйтний эрч суларсан, хавар эрт эхэлдэг, намар орой дуусдаг болжээ.
Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаанаас болж, газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж, нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь цөлжилтөд өртсөн байна.
2016 оны байдлаар уул уурхайн зориулалтаар 27068 га талбай эвдрэлд орсноос 11375 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 7425 га талбайд биологийн нөхөн сэргээлт тус, тус хийсэн байгаа аж.
Улаанбаатар хотын хүн амын усны хэрэгцээг хангахад жилд 110 сая куб ус ашиглагддаг байна. Энэ эрчээрээ явбал нийслэлийн хүн ам 2021 оноос усны хомсдолд орно гэсэн дүн гарчээ.
Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 2000 онд нийт нутаг дэвсгэрийн 13.8 хувь, 2014 онд 17.4 хувь, 2017 онд 17.8 хувь болж өссөн эерэг тайлан гарчээ.
2016 оны байдлаар 21 аймгийн нийт 57.9 сая га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.
Уг тайланд байгаль орчны төлөв байдлыг тодорхойлсны зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал зөвлөмжийг мөн оруулсан юм байна.
Дээрх мэдээллийн дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Усны асуудал анхаарал татаж байна. Жишээлбэл, нийслэл усны хомсдолд орох эрсдэлтэй гэлээ. Энэ эрсдэлийг бууруулахын тул салбарын яам ямар бодлого барьж, төлөвлөгөө боловсруулж ажиллаж байна вэ?
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа: Монгол орны гол усны ихэнхийг бүрдүүлдэг Хангай, Хэнтий, Хөвсгөл уулсын гол мөрний усны ихэнх нь ашиглагдахгүй гадаад улс руу урсаад явдаг.
Тийм учраас тохируулга хийх. Хэрлэн, Онон гол төслүүд дээр усжуулах зоригтой алхам хийх, олон улсын төвшинд авч үзэх шаардлагатай зүйлүүд бий. Хайлж урсаад байгаа мөнх цасаа нуур болгож нөөцөлж авч үлдэх. Ганга нуур болон бусад нуурууд маань хурдацтай ширгэж байгаа учраас үүнийг нь зогсоох, эх үүсвэр дээр нь хамгаалалт хийх. Малын хөлийн талхлалт бий болгохгүй байх зэрэг тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Ус бохирдуулбал төлбөр төлдөг байх хууль эрх зүйн зохицуулалт хэрэгждэг болгохоор ажиллаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: Бид ажил авсныхаа дараа 2016 онд усны тооллогыг явуулж, дүнгээ гаргасан. Олон тооны гол, горхи ширгэж, устан харамсалтай дүн гарсан. Жишээлбэл, 2214 нуур тойрмоос 346 нь хатаж ширгэсэн байгаа.
Монголд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж байгаагийн бодитой жишээ энэ болж байгаа. Тийм учраас нийслэлийн усан хангамжийг сайжруулах, Туул голоо хамгаалах олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
Бодлогын хүрээнд Туул голын урсацыг сайжруулах, саарал усны технологийг ашиглах, үйлдвэрийн зориулалтаар ашигладаг болох асуудлыг АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 мянган ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэхээр төсөл нь яригдаад ажлын хэсэг нь ажиллаж байна.
-Туул голыг хамгаалах асуудалд яам ямар бодлого барьж байна вэ. Зун болоход нийслэлийн иргэд ойр орчмоор нь зугаалахдаа Туул голыг ихээр бохирдуулдаг. Мөн сав газрынх нь дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ч хатуу шаардлага тавигдах ёстой байх шиг. Тусгай журам гаргах бололцоотой юу?
-Туул гол дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид өндөр шаардлага тавьж байгаа. Хэрвээ шаардлага болзлыг хангахгүй бол нийслэл, манай хоёр хамтарч шийдвэр гаргаж, газар эзэмших зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар яригдаж байна.
Туул гол дагуу зарим нэг айл зөвшөөрөлгүйгээр буусан асуудал байгаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 28 айл үерийн аюултай бүс рүү зөвшөөрөлгүй буусан. Шилжүүлэн нүүлгэх ажлыг нийслэлийн Засаг даргатай хамтраад Хан-Уул дүүргийнхэнтэй ярьж шийдвэрлэхээр ажиллаж байна.
Хог цэвэрлэх сарын аяны хүрээнд Туул гол дагуух эрэг орчмын бүх хогийг цэвэрлүүлсэн. Маш их хэмжээний хог цэвэрлэгдсэн. Байгаль орчны бохирдол нь хүний ухамсраас их шалтгаалж байна. Эрэг дагуу аялж явахдаа орчин тойрондоо хогоо хаядаггүй, авч яваад зориулалтынх нь дагуу хогийн саванд хийдэг хаядаг хандлага төлөвшлийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа. Хүн бүрийн оролцоо хүчин зүтгэлээр байгаль эх дэлхийг хамгаална. Байгаль хамгаалах салбарт ажилладаг хэдэн хүний ажил биш юм.
УИХ-аар Хог хаягдлын тухай хуулийг батлуулсан. Цаашдаа хог хаягдлын талаарх сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах, иргэдээ сургалтад хамруулахаар заасан нь ийм учиртай юм.
-Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн долоо хоногт Богд ууланд авто машины зогсоол барих шийдвэр гаргасан ч тэр газар нь сургууль баригдана гэсэн яриа гараад байна. Үүнд тайлбар өгөөч?
-Богд уул руу долоо хоногтоо 10 мянган хүн зорчиж байна гэсэн судалгаа гарсан. Алхаж байгаа хүмүүс нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэг л асуудал тавьдаг.
Нийтийн эзэмшлийн зам талбай, авто машины зогсоолтой болгож өгөөч гэж… Тийм учраас энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаад “Энигма” компанийн Богд ууланд эзэмшиж байгаа 42 га газраас 3 га газрыг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах шийдвэр гарсан.
Тэнд нь 500 авто машины зогсоол хийж, иргэдийн ая тухтай алхах боломжийг олгоно. Боловсон 20 ширхэг 00 байгуулна. Хог хаягдлаа хаях цэг байгуулах юм. Нийслэлийн Засаг даргад үүрэг өгөгдсөн. Наадмын өмнө долдугаар сард багтааж, аяллын маршрут зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбай бий болж, тохижилтын ажил дуусна.
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар: “Энигма” компанийн ашиглах 40.1 га газар уулын ам хаагаад буучихсан байгаа. Иймээс 3 га газрыг чөлөөлж, нэгдсэн авто машины зогсоол, унадаг дугуй нийлсэн зогсоол барина.
Тусгай хамгаалалттай газар нутгийг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлдэггүй, ашиглуулах л зохицуулалттай. Тийм учраас нийтийн үйлсэд зориулж цуцалж байгаа.
“Энигма” компани Солонгосын хөрөнгө оруулалттай сургууль байгуулна гэж ярьж байгаа. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн зохих заалтыг зөрчиж байгаа юм.
Урд уулыг хааж аваад маш их ашиг олж дээр нь иргэдийн чөлөөтэй байх боломжийг хохироосон танхай газар бол Энигма компани. Газраа авах хэрэгтэй.Одоо тэдний хашаанд иргэд гуйж орж байна.Дээр зөвхөн машинаа тавиад алхах юм яриад байна.Тэгвэл бидэнд урд уулын амандаа очоод Чөлөөт цагаа өнгөрөөх шаардлага байна.Иймээс ийм зориулалтаар буцааж авмаар байгаа.Иргэд дэмжмээр байна.Энэ нь Энхболдыг засгийн тэргүүн байхад уулын амыг амралт зугаалгын зориулалтаар хөгжүүлэх асуудал яригдаж зөвшөөрөл олгож эхэлсэн.Бурхан багшийн сэргэг дүрийн хөшөө бүхий иргэдийн амралт чөлөөт цаг өнгөрөөх маш сайхан газар болгоно гэж хуураад бизнесийн зориулалтаар ашиглаж биднийгээ хуурч ашиг хонжооны төв болгожээ.Ийм байж болохуу.Үүнийг хариуцах гол эзэн М.Энхболд ингэсэн хүнийг цааш дэвшүүлээд байхуу?
Enigma Monhbat aa gej hulih lalar
Er ni tend arhidalt emciin hvreelen bdg
Хулгайч нар хүний юм дээрэмдэхдээ ч арга ухаан сайтай шүү .Аялал жуулчлал хөгжүүлнэ гэхээр дээрэм хийнэ ээ гэж андуурдаг бололтой догоо муу авилгалын загалмайлсан эх
Энигмагийн тэр газарт буй бүх муу муухай үүрлэсэн шавар гэр балгас, гэрэнцрүүдийг бүгдийг нураах хэрэгтэй шүү. Энэ газрыг 50 % цуцлах ёстой ХОТЫН ДАРГА аа