УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал багш, эмч нарын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэж тэднийг төрийн тусгай албан хаагч болгох саналыг гаргасан билээ. Мөн төрийн бодлогоор багш нарыг хөгжүүлэх ёстой гэдгээ илэрхийлсэн юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ч багшийг хөгжүүлэх, ажлын үр дүнг нь зохистойгоор үнэлэх зэрэг хэд , хэдэн чухал зорилтуудыг тусгасан байдаг. УИХ-ын гишүүн Н.Учрал Засгийн газрын уг зорилтыг ажил хэрэг болгох шуурхайлан эхлүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрийг санаачлан батлуулахаар ажиллаж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учрал уг ажлын хүрээнд эхний ээлжинд нийслэлийн есөн дүүргийн багш нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өнгөрсөн 7 хоногт Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн багш нартай уулзалт хийсэн бол энэ 7 хоногт Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн багш нартай уулзалт хийж УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн хэрэгжүүлэх гэж буй зорилт төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Уг арга хэмжээг Нийслэлийн Боловсролын газар, Монгол Залуу багш нарын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд удахгүй Монголын залуу багш нарын их хурлыг зохион байгуулж багшийн хөгжлийн дэмжих тухай хуулийн төсөл өргөн барина гэсэн юм.
Н.Учрал багш нартай уулзалт хийж байна
2017 оны 05-р сарын 17 өдөр, 11 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Songuuli bas baahan asuudal devshuulegch hudlaa shuudee1990 hoish
ААВ НЬ БАГШ ЧИ ӨӨРӨӨ БАГШ ЭЭЖ НЬ БАГШ ИЙМЭЭС БАГШ ХҮНИЙГ ОЙЛГОХ ХҮН БОЛ ЧИ БОЛОВСРОЛ ЯМАР ГУНИГТ БАЙДАЛД ОРСНЫГ ЧИ Л МЭДЭЖ БАЙГАА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ИДЭВХТЭЙ ХӨӨЦӨЛДСНИЙ ХҮЧИНД ЭМД-С ХАРИН ХЭДЭН ТӨГРӨГ ОРЖ ИРХЭЭР БОЛЖ ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ БОЛЖ БАЙГАА ГЭЖ ДУУЛДСАН МАНАЙ САЙД ӨЧИГДӨР БОЛОВСРОЛЫНХЫ ЦАЛИНГ 2017,2018 ОНД НЭМЭХГҮЙ ГЭЖ ӨӨРӨӨ ХЭЛЖ АЖИЛЛАСАН ЖИЛЭЭР СҮЛЖЭЭ НЭМЭХГҮЙ НЭМЭГДЭЛ ХӨЛС ӨГӨХГҮЙ ТЭТГЭВЭРТ ГАРСАН 2 ХҮНИЙ ОРОНД 1 ХҮН АВНА Ч ГЭХ ШИГ ФАШИСТ МАЯГИЙН ТУШААЛ ГАРГАЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА /НБГ САЙТАНД ЭХЭЭРЭЭ БАЙГАА ХАРААРАЙ ДҮҮ/ИЙМЭЭС БИДНИЙГ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧ БОЛГОХООС ӨӨР ГАРЦ ҮГҮЙ ТУЛ ӨӨРИЙГ ЧН ЭНЭ ОЛОН МЯНГАН БАГШ НАР 100 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА.АМЖИЛТ ХҮСЬЕ.ЭНЭ ХУУЛИЙГ Л ГАРГАВАЛ ЧИ ДАРААГИЙН СОНГУУЛЬД ШУУД НОГООН ГЭРЛЭЭР ШҮҮ …
Маш зөв. Одоо л нэг юм чиний хүчинд асуудал анзаарагдаж, хөндөгдлөө.