Тэмцээний удирдамж
Тэмцээний тухай
Starters.mn сайтын санаачлагаар, Сүү ХК-ийн ерөнхий ивээн тэтгэлэгтэйгээр энэхүү богино хэмжээний видеоны тэмцээнийг олон нийтийн дунд зарлаж байгаа болно.
Тэмцээний зорилго
Эерэг 60 богино хэмжээний видеоны уралдаан нь Монгол улсад 2017 анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнээр дамжуулан нийгэмд бидний дунд оршин байдаг тэрхүү энгийн хэрнээ агуу хайр, эв нэгдэл, нөхөрлөл, баяр баясал, хамтын ажиллагаа, итгэл найдвар, хүмүүнлэг үйлс, даяаршсан сэтгэлгээг ил гарган түгээж олон нийтэд таниулах зорилготой болно.
Хугацаа
Уралдаан 2017 оны 5 сарын 12 буюу Баасан гаригт албан ёсоор эхэлж 7 хоногийн турш материалыг хүлээн авч 2017 оны 5 сарын 19-ны өдрийн 12 цагт хаагдана. Сүүлийн шатны шилдэг 5 оролцогчийг 2017 оны 05 сарын 23-ний 16 цагт “Starters Mongolia” facebook хуудсаар зарлана.
Уралдаанд ирүүлэх видеонд тавигдах шаардлага
1. Гар утас, таблет, сонирхогчийн болон мэргэжлийн камер ашиглаж болно
2. Дүрсний чанар 1920×1080 нягтралтай MP4 формат
3. Үргэлжлэх хугацаа 60 секунд хүртэл
4. Тэмцээний зорилгод нийцсэн байх
5. Нэг оролцогч нэг видео илгээнэ.
6. Материалыг info@starters.mn имейлээр хүлээн авна.
Хэн оролцож болох вэ?
“Эерэг 60” богино хэмжээний видео тэмцээнд оролцох эрх аваxын тулд, оролцох сонирхолтой баг, түүний гишүүд нь өөр бусад уран бүтээлчийн зоxиогчийн эрхийг зөрчиxгүй байx. Хийж буй бүтээл нь үзэгчдийн сэтгэлд нийцэxүйц байxаас гадна өөрсдөө хийсэн байx шаардлагатай. (Бусдыг хэт доромжилсон, гутаасан зүйл байxыг xориглоно.) Мөн Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн агуулга бүхий видеог шууд шалгаруулалтаас хасна. Тэмцээнд оролцогч нь багаар болон хувиараа оролцох боломжтой бөгөөд насны хязгаар байхгүй болно.
Материалаа ирүүлэхдээ:
Тогтсон хугацаанаас өмнө хүлээлгэн өгсөн бүтээлүүд нь шалгаруулалтанд орох эрхтэй болох юм. Заасан имейл рүү материалаа явуулахдаа доорхи загварыг бөглөж ирүүлэх шаардлагатай.
1. Бүтэн овог, бүтэн нэр
2. Нас, хүйс
3. Холбогдох утас, имейл
4. Уран бүтээлийн нэр,сэдэв
5. Товч тайлбар (100 үгнээс хэтрэхгүй)
6. “Starters Mongolia” Page хуудсыг Like болон Share хийсэн screenshot хавсаргах.
Шалгаруулалт
Эхний шатны шалгаруулалт: Зарласан хугацаанд ирүүлсэн материалуудаас тэмцээний шаардлага, зорилгод нийцсэн бүтээлүүдийг зохион байгуулагч болон шалгаруулах баг хэлэлцэж үзсэний үндсэн дээр сонгон, зохион байгуулагчдын сошиал хуудсаар дамжуулан олон нийтэд нэг цаг мөчид
2017 оны 05 сарын 19-ны 18 цагт зэрэг хүргэнэ. Эцсийн шатны шалгаруулалт: Дээрх шалгаран гарч ирсэн видеонуудыг 2017 оны 05 сарын 19-ны 18 цагт олон нийтэд цацах бөгөөд нийтдээ 96 цагийн турш сошиалд хамгийн өндөр хандалт
/Like, share болон view/ авсан эхний 5 бүтээлийг сонгон авч мэргэжлийн шүүгчдийн баг хэлэлцсэний
үндсэн дээр эхний 3 байрыг шалгаруулж урамшуулна.
Шагнал:
Нэгдүгээр байр: 5,000,000 төгрөг, үнэ бүхий зүйл
Хоёрдугаар байр: 3,000,000 төгрөг, үнэ бүхий зүйл
Гуравдугаар байр: 2,000,000 төгрөг, үнэ бүхий зүйл

Хаалтын үйл ажиллагаа:
Эцсийн шатанд тэнцсэн 5 видео бүтээгчдийг “Starters Mongolia“ facebook хуудсаар 2017 оны 05 сарын 23-нд олон нийтэд зарлах бөгөөд хаалтын ажиллагааны талаарх мэдээллийг тухайн үед жич зарлан мэдэгдэнэ.
Жич: Бүтээлүүдийг эргүүлж өгөхгүй болохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99266432, 88044488 утсаар ажлын цагаар буюу 09-18 цагийн хооронд холбогдож лавлана уу.