Бяцхан хүү сургуулийнхаа хашааг давах гэж байгаад амиа алджээ

2017 оны 05-р сарын 16 өдөр, 15 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bogd
Энэ сарын 12-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч сургуулийнхаа үзүүртэй төмөр хашаанд сүлбэгдэж амь насаа алджээ.
Ийм ноцтой хэрэг гарсан байхад сургуулийн удирдлагууд нууцалж байгаа гэнэ.
Эх сурвалжийн ярьснаар,Ханбогд сумын дунд сургуулийн захирал А. Сумъяабаяр, сургалтын менежер Ж.Одгэрэл нар уг хэргийг сургуулийн хашаанаас гаргахгүй хав дарах сонирхолтой байгаа аж.
Талийгаач хүү хичээлээ тараад сургуулийнхаа хашаанд тоглож байгаад хашаа давах гэж байхад хамт тоглож байсан хүүхэд түлхсэнээс хашаанд сүлбэгджээ.
Уг хэргийг аймгийн цагдаагийн газрынхан шалгаж байна. Энд нэг зүйлийг анхааруулахад,хот хөдөө хаана ч ялгаагүй зарим цэцэрлэг,сургуулийн хайс,төмөр хашааны сараалжны үзүүр эгц дээшээ ёрдойж харагддаг. Иймээс аюулгүй талаас нь анзаарахыг эцэг эхчүүд анхааруулж байна.
Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 6 сэтгэгдэлтэй
  1. за тэр харву? тэгнээ тэр
     (103.26.193.***)
    2017/05/17 16:04

    “тэр муу ёрын ногоон ШОРОН ХАШААнаас л ганц болло до” гэнээ.Хэсэг шуугиад л замхарнаа харж л байгаарай. Хийсэн дархан-хийлгэсэн захирл КОКО го авч хэсэгтэ МАНДАА ДАА. үгүйдэ гэхэд энэ чин монголын хууль ёс юмууда? Сэтгүүлчд хэсэгтэ цуурах сэдэвтэй болж дэ.Мөнгөтэй хартайда хийж дуусдггүй – ядарсн явганд н тойрч барагдахгүй энэ хаша г яахав. Энэ мнгл д хүнд , хүүхдэд ээлтэй орчин ер н хаана бнаа???

    (0) (0)
  2. Anonymous
     (103.212.11.***)
    2017/05/16 23:23

    сургууль, цэцэрлэгүүдэд ийм шор шиг үзүүртэй хашаа хайс барихыг хоригломоор юм

    (0) (0)
  3. хуульч
     (203.91.118.***)
    2017/05/16 21:36

    харамсалтай юм. 1-рт түлхсэн хүүхэд насанд хүрээгүй бол хуулийн хариуцлага хүлээхгүй, харин түүний эцэг эх хариуцагчаар татагдах ёстой. 2-рт сургуулийн хашаа үзүүртэй, хүн гэмтэхээр байх ёстой юу гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулж тогтоолгох хэрэгтэй шүү

    (0) (0)
  4. Anonymous
     (49.0.218.1.***)
    2017/05/16 21:01

    uygii ni nuudagiim tylxsen xvvxed ni buruutai bna hsde

    (0) (0)
  5. bayraa
     (159.203.45.***)
    2017/05/16 20:47

    Sainshandiin hoid ondorlog deerh temeenii hoshoo arai ch dee temee gehed uneheer ichmeer yum aa

    (0) (0)
  6. Anonymous
     (202.70.37..***)
    2017/05/16 19:54

    ийм хайс хашаа хаа сайгүй

    (0) (0)