УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн ах нь дулаан,цахилгааны шугам дээр барилга барьж байна

2017 оны 05-р сарын 16 өдөр, 12 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18518616_847423868754209_1706150241_n

О.Эрдэнэжаргал,Ж.Хишигбадрах захиралтай “Лакшири Хаус” компани 2013 оноос эхлэн “ Тансаг зэрэглэлийн орон сууц санал болгож байна” гэсэн утга бүхий сурталчилгаа явуулж иргэдийн мөнгийг залилж орон гэргүй болгож арай дэндүү хохироосон тухай өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Тус компанийн эздэд хууль үйлчлэхгүй байгаа тухай захиалга өгсөн хохирогчид олон нийтэд хандсан нь энэ.

Одоогоор хохирогчдын тоо 60 гаруйд хүрсэн бөгөөд хохирлын хэмжээ нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тогтоосноор есөн тэрбум төгрөг болсон ажээ. “Лакшри Хаус”-ын эзэд хэнийг хохироож байгаагаа огт тоохгүй,дүлийрсэн мэт байгааг хохирогчид гомдоллож байна. Тэгвэл улс нийгэмд үүнээс илүү хохирол учруулах барилга барьж байгаа УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн төрсөн ах Л.Баяндалай гэгчид Монгол Улсын хууль үйлчлэхгүй байна.

Тэрээр Зайсангийн зүүн талын хэрэглэгчдийг дулаан,цахилгаанаар хангадаг гол шугам дээр барилга барьдаг хүн түүнээс өөр байхгүй л болов уу. Үйлчилгээний төвийнхөө өргөтгөлийг барьж л байвал хууль,журам түүнд хамаагүй бололтой.

Тэр үйлчилгээний төв нь буулгаж нураах барилгын жагсаалтад нэлээд дээгүүр орсон. Уг нь Эрчим хуульд зааснаар бол, дулааны шугам,цахилгааны кабель явж байгаа газраас 5 м-ийн дотогш барилга байтугай амбаар ч босгож болохгүй.

Гэтэл Л.Баяндалай муйхарлан зүтгэсээр хамаг шугам кабелийг онгичоод гаргасан байгаа. Энэ ажлаа болиоч,зогсоогооч, хууль цаазаа дагаач гэж түүнд хэлээд нэмэргүй. Аргаа барсан Зайсангийнхны ярьж буйгаар, үйлчилгээний төвийн жинхэнэ эзэн нь Л.Гүндалай юмсанж. Төрсөн ах нь хар бор ажлыг хийж байгаа гэлцэнэ. Хуулиас дээгүүр толгойлох эрх ах дүү хоёрт баймгүй. Тэднийг дулаан,цахилгааны шугамаас холдуулах хүч Монголд байна уу. Осол аюул гарвал хэн хариуцах бол.

18518464_847423922087537_1215246155_n 18516391_847423825420880_1304276572_n 18516067_847423945420868_647188205_n 18515970_847423855420877_1362647323_n 18492920_847423892087540_2043897803_n 18492830_847423928754203_1854779308_n 18492602_847423862087543_1593672432_n 18492305_847423848754211_779435281_n

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Zochin
     (202.21.114.***)
    2017/05/17 15:09

    Arai denduu yumaaa . Ene UBDS yugaa harj bna aa

    (0) (0)
  2. зочин
     (43.242.241.***)
    2017/05/16 16:57

    Энэ Гүнбалай яахаараа дандаа дураараа авирлан вэ Монголд хууль байдаг юм шүү дээ. Хяналтын газар эрчим хүч,дулааны сүлжээ энийг нь мэддэггүй юмуу

    (0) (0)