Аяллын салбарын шилдгүүд нэг дор цугларна

2017 оны 05-р сарын 15 өдөр, 12 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18422242_1463578983692344_6367189562264901701_o

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төвөөс санаачлан “Ухаан Нэмье” аяны хүрээнд аялал жуулчлалын улирал ирж байгаатай холбогдуулан аялах хүсэлтэй залуустаа зориулан “Та адал явдалт аялалд бэлэн үү? цуврал лекц өдөрлөгийг зохион байгуулж байгаа билээ. Тус өдөрлөгийн зорилго нь адал явдалт спортын ач холбогдлыг таниулах, бэрхшээл өөрийгөө ялан дийлэхэд суралцах, багаар ажиллах техник, аюулгүйн дүрмийг таниулах, мэдлэг тэлэх, сонирхолын шинэ чиглэлийг залуучуудад нээж өгөх, бүх нийтэд аялал жуулчлалын боловсролыг түгээх юм байна.

Өдөрлөг 2017 оны 5-р сарын 16-ны өдөр МЗХ-ны Залуус танхимд болно. Өдөрлөгөөр уулын аялал, агуйн аялал, усан аялал, шувуу ажиглах аялал хийх хүсэлтэй залууст мэргэжлийн хүмүүс зөвлөгөө, мэдээлэл өгч, санал бодлоо солилцоно. Тухайлбал Дэлхийн долоон ноён оргилд төрийн далбаагаа мандуулсан МУГТ, ОУХМ Б.Гангаамаа, МУБИС-ийн Спорт аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Д.Батболд, Монголын Рафтингийн Холбооны тэргүүн П.Алтангэрэл, Монголын Шувуу Судлалын нийгэмлэгийн захирал, МУИС-ийн профессор багш, доктор С.Гомбобаатар нар оролцож аяллын туршлага, аялахдаа юу анхаарах хэрэгтэй, аялахын сайхан юу байдаг зэрэг сэдвийн хүрээнд ярилцах юм.

Өдөрлөгт хүссэн хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд 99005186, 80131331 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх