Гэр бүлийн өдрөөр эх орныхоо түүхтэй танилцаарай

2017 оны 05-р сарын 15 өдөр, 12 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ger bul

Өнөөдөр дэлхийн “Гэр бүлийн өдөр”. Монголын бүх гэр бүлд сайхан өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийг Mонголын үндэсний музей, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран гэр бүлээрээ музей үзэхийг урьж байна.

Хэрэв гэр бүлээрээ ирвэл үнэ төлбөргүй үйлчлэх аж. Сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй үндэсний музейд монгол нутагт хүн анх аж төрөн амьдардаг болсноос хойшхи цаг үеийг үзүүлсэн маш сайн түүхэн үзмэрүүд бий.

Түүнчлэн хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай. Үндэсний музей бол Монголдоо тэргүүлэх музей. Тус музейд улсын хэмжээний нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, олонд дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага юм.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх