Казахстаны залилагч Ж.Маратын зүрх зогсох дөхжээ

2017 оны 05-р сарын 10 өдөр, 16 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
marat
Монголчуудын тархийг эргэтэл залилж,олон хүнийг төлж барахгүй өрөнд унагасан “Жи тайм” сүлжээний захирал Ж.Маратыг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байгаа.
Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж,ШШГЕГ-ын харъяа хорих 461дүгээр ангид саатуулж байсан юм. Гэтэл Ж.Маратын бие гэнэт муудаж,өнгөрсөн ням гаригт Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг зүрхний үйл ажиллагаа дэмжих эрчимт эмчилгээнд оруулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, түүний биеийн байдал тогтворжсон байна. Ж.Марат нь Казахстан улсын иргэн бөгөөд Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жи тайм” компанийг үүсгэн байгуулсан.
Уг компаниар дамжуулан Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр мөнгө өсгөнө хэмээн олон мянган хүнийг элсүүлсэн нь мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон юм. Хоёрдугаар сарын 17-нд түүнийг Монголоос сэм оргон зайлахаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ирсэн байхад нь цагдаагийнхан баривчлан саатуулсан билээ.
Н.Дөлгөөнжин

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх