Монголын нийтийн болон эстрадын дууны урлагт хүч түрэн орж ирж буй дуучин М.Янжиндарь шинэхэн уран бүтээл “Чандмань эрдэнэ” дуундаа клип хийлгэжээ. Тэрээр 2015 онд СУИС-ийн эстрадын дуулаачийн ангийг Монгол Улсын ардын жүжигчин Ч.Мөнхшүрийн удирдлага дор төгсчээ.
М.Янжиндарь ардын дууг эстрад хэлбэрт оруулан шинэчлэн дуулж, өөрийн гэсэн өнгө аяс бүхий уран бүтээлүүдээ олны сонорт хүргэж яваа авьяаслаг,хөдөлмөрч дуучин билээ.
Монгол Улсын төрийн шагналт,хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим,Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа агсны шүлэг “Чандмань эрдэнэ” дууг үе үеийн дуучид өөр өөрийн донж маягаар дуулсан.
Залуу дуучин М.Янжиндарь энэ дууг урын сандаа оруулсан байна.
Тэрээр өмнө нь хөгжмийн зохиолч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан М.Туяагийн хөгжим “Бодлын цас”, “Инээд бэлэглэе”, “Улаанбаатар” дууг дуулсан юм.
Соёлын тэргүүний ажилтан,хөгжмийн зохиолч Б.Цэрэндондовын зохиосон “Ээжийн гол”,”Нарийний гол” хоёр дууг дуулсан бөгөөд энэ тухайгаа дурсахдаа өөрийн төрж өссөн нутгийнхаа хоёр голын тухай дууг анх дуулж, дүрсжүүлсэндээ бэлэгшээж явдаг гэжээ.
Түүний төрж өссөн нутаг нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал гэдэг газар аж. Дууны урлагт хөтөлсөн багшийнхаа тухай ярихдаа,” Багш маань сонгодог урлагийн мастер, дуурийн дуулаач хүн. Тиймээс бидний дуулаачийн тавилт маань сонгодог маягаар тавигдсан. Дуурийн дуулаач багштай эстрад дуулаачийн анги байсан болохоор бид илүү давуу талтай. Бараг хос мэргэжилтэй гэж болохоор юм. Эстрадын анги төгссөн мөртлөө яагаад ардын дууг сэргээж дуулж байгаа юм бэ гэвэл хуучны уран бүтээлийг сэргээж өнөөгийн залуучууд болон нийт сонсогчдодоо таниулах, өвлүүлж үлдээх нь уран бүтээлч бидний үүрэг гэж боддог” хэмээн ярьсан байна.
goy duuljee
Saihn duulsn bn,Sain bag shin shawi bn,amjilt
Mungii ni tulbel Ardiin jujigchin ch gej bichij ugch chadnashdee
hutsa hutsa za yu
hutsaa hutsaa za yu
uyarah ni baitugai ogt haraagui medehgui ohin bn.EMOUSHIN-iin Sundree bish uu
saihan duuchin ohin bn amjilt husie