Олон нийтийн цагдаа нарын санал бодлыг хуваалцав

2017 оны 05-р сарын 08 өдөр, 16 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsagsaaaaaaaa

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн идэвх санаачилгыг дэмжих зорилгоор нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаа нарын үйл ажиллагааг дэмжих, тэдний санал сэтгэгдлийг сонсох зорилготой уулзалт ярилцлагыг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд “Эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд алслагдсан гэр хороололд 152 олон нийтийн цагдаа, “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага 2017” аяны хүрээнд нийслэлийн төв замын уулзвар, гарцуудад 52 олон нийтийн цагдаа үүрэг гүйцэтгэж байна. Олон нийтийн цагдаа нар цагдаагийн алба хаагчтай хамтран 2017 оны эхний 4 сард нийт 69 гэмт хэргийг илрүүлжээ.

35220 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, гудамж талбайд үйлдэгдсэн 2152 зөрчлийг шийдвэрлүүлж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Олон нийтийн цагдаа нар өөрсдийн ажил үйлстэй холбоотой санал бодлоо ярилцаж, ажлын үр дүнгээ хэлэлцэх үеэр бусдыгаа хошуучлан ажилласан 16 олон нийтийн цагдааг Нийслэлийн цагдаагийн газрын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагналаа. Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан, Нийслэлд 2017 оныг “Иргэний оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан олон нийтийн цагдаа нарын ажиллах эрх зүйн орчин, ажлын бүтээмжийг сайжруулах чиглэлээр цаашид хийх ажлыг төлөвлөн ярилцав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (203.91.118.***)
    2017/05/09 09:41

    Өнөөдөр энэ хүмүүс л ажил хийж харагдаж байна. Иргэдэд хамгийн ойр ажилладаг хүмүүс. Иргэд цагдаа гэхээсээ илүү олон нийтийн цагдаад хандах хандлага илүү байдаг.

    (0) (0)
  2. Anonymous
     (103.26.192.***)
    2017/05/09 01:29

    Ирээдуйд бух цагдаа ийм болох болтугай

    (0) (0)