Хотын дарга үүл буудуулж,бороо оруулахыг мөрөөдөж буй

2017 оны 05-р сарын 08 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
boroo

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөлгөөнөөр байнга ярьдаг асуудлуудаас гадна нэгэн чухал асуудал хөнджээ. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр “Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим 2-3 удаагийн бага хэмжээний хур тунадас орж, салхи шуургатай байсан. Нийслэл хот орчмоор агаарын хэм тогтвортой, хуурайшилт их байна” хэмээн танилцуулсан. Үүний хариуд Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хуурайшилтын энэ цаг үед үүлэнд нөлөөлж бороо оруулах хэрэгтэй байна” гээд холбогдох ажилтнууддаа үүрэг өгчээ. Нэг сая гаруй хүн амтай нийслэлд тулгамдаж буй асуудал олон бий.

Тэр бүхэнд хүрч ажиллахгүй атлаа үүлэнд нөлөөлж бороо оруулна гэх нь хэр цагаа олсон шийдвэр бол. Хэдэн жилийн өмнө “Хурын шим” төвөөс үүлэнд нөлөөлж бороо оруулдаг байсан. Дарга нар хөдөөгүүр явахдаа үүл буудуулж бороо оруулдаг, ард түмэн “Хувьтай хүн хуртай” гэдэг,дарга маань бороо дагуулаад ирлээ гэж баярладаг байж билээ. Гэвч зардал мөнгө их ордог болохоор хүссэн цагтаа хур буулгаад байх амаргүй. Гэтэл хотын дарга маань хаврын хуурайшилтын үеэр бороо намируулна гэхийг бодвол Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байх гэх хүмүүс ч байна. Уг нь хур уриад авчирвал сайхан л байна.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх