ОХУ-д өсвөрийн уран гимнастикчдын тэмцээнд оролцоод буцаж явсан Монголын багийнхан өчигдөр авто замын осолд орсон тухай эх сурвалж мэдээллээ. Монголын баг тамирчдын сууж явсан аяллын автобус Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд осолдсон байна. Автобусанд 23 хүн сууж явснаас 6-10 насны 18 хүүхэд байжээ. Урьдчилсан мэдээллээр хоёр хүүхэд толгойндоо хүнд гэмтэл авсан тул орон нутгийн эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Одоогийн байдлаар осолдсон хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа аж. Гадаадад тэмцээнд орж яваа хүүхдүүдийг найдвартай унаагаар авч явах хэрэгтэй юм гэж эх сурвалж ярьж байна.
Гимнастикч хүүхдүүд тэмцээнд ороод буцаж явахдаа осолджээ
2017 оны 05-р сарын 08 өдөр, 14 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Дарга нэртэй луйварчид нь онгоц унааных нь мөнгөөр нь өөрсдөө машин авч унаад гадаадад зугаалж тамирчид нь бор зүрхээрээ өөрсдөө зардалаа олоод хамгийн хямд аар нь МОНГОЛОО ТӨЛӨӨЛӨӨД гадаадад ГУЙЛГАЧИН шиг л явж байгаа да хөөрхий
Archaagui muu tortei hyyhed, tamirchidaa ongozoor teeverleh mongogui oorsdoo luivardaj idchiheed,,,,shivshig zarailaad tamirchid dandaa uilee uzej yavdag um baina lee,,,arga hemjee avah heregtei
Gaigvi baigaasai sogogtoi bolgoj bga yumdaa muu bna yheegvi aztai bna
бурхан минь гайгүй л байгаасай