Ерөнхийлөгчийн сонгуулийн тоолуур ажиллаж эхэлсэн өдрөөс сошиал орчин дахь улстөрийн уур амьсгал идвэхжиж, сүүлдээ нэг нэгэн рүүгээ дайрах хандлага илт ширүүсч байгаа нь УИХ-ын гишүүн асан Д.Энхбатын жиргээнээс тов тодорхой харагдана. “Нээлттэй форум”-аар овоглож олонд танигдсан тэрбээр парламентад суугаад үзчихсэн, улстөрийн наад цаадахыг гадарлах хүний хувьд “Эв нэгдлийг илэрхийлэгч нь монголчуудыг талцуулж байгаа нь таалагдахгүй байна” гэсэн утгатай “цэнхэр шувуу” нисгэсэн нь хэн нэгэнд хандсан хандлага байлаа.
Нээрээ ч түүнийхээр өнөөдрийн сошиал орчинд өрнөж байгаа гол үйл явдал, өнцөг цаанаа ганцхан эзэнтэй байгаа нь арай дэндмээр ч юм шиг. Нөгөөтэйгүүр ард түмнийг хагаралдуулах, талцуулах нь хэрээс хэтэрсэн учраас УИХ-ын гишүүн асан Д.Энхбат тэсгэл алдан ийн жиргэсэн байх. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд зааснаар бол “Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” нь байх учиртай. Ийм утга агуулгатай сонгуульд өрсөлдөх гэж байж ард түмнээ юу юугүй талцуулаад байгаа нь хэр зохимжтой вэ.
Nogoon nam huchtei baih ued ni taraasan novsh baigaam
Зөв шүү дээ. Энхбат бол үнэхээр мундаг хүн.Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй ,үхэр унасан хүнд нохой дургүй гэдэг.Яахав долдойнууд нь Энхбатыг янз бүрээр муу хэлнэлдээ.
Энэ залууг дэмжих юмсан
Энхбат минь өөрийгөө л хичээ, Баттулга та хоёрыг тийм ч сайн нөхдүүд гэхгүйл байнашүү?