Тэрбээр энэ талаар ярилцлагын үеэр, “Ирэх намар буюу шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө 29 дүгээр сургуулийн бүх багш нарыг дохионы хэлний гүнзгийрүүлсэн сургалтад суулгаж, сургалтын дараа шалгалт авна. Бидний зүгээс ганцхан шаардлага тавина. Энэ шалгалтыг давсан багш цаашид багшилна.
29 дүгээс сургууль дээр үүссэн нөхцөл байдлаас болоод бүх багш нар ёс зүйгүй, мэдлэг чадваргүй мэтээр олон нийт ойлгож байна. Гэхдээ энэ нь үгүй юм. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй, тусгай хэрэгцээт боловсролын төлөө ажиллаж байгаа багш нар маш их тэвчээр, хайр, зориулалт гаргаж байж энэ салбарт ажилладаг. Үүнийг ойлгох хэрэгтэй.
Мөн бид ойрын хугацаанд 29 дүгээр сургуулийн бүх анги танхимыг камержуулах ажлыг хийх гэж байна. Эхний ээлжид 29 дүгээр сургуулийг дараагийн ээлжид тусгай сургууль цэцэрлэгүүдийг камержуулах боломж байгааг бид бүхэн судлаж байна. Камержуулсанаар өнөөдрийн бидний дунд гараад байгаа маргаан шийдэгдэнэ гэсэн үг” хэмээн ярьсан байна.
Түүний ярианы дэлгэрэнгүйг доорх дүрс бичлэгээс бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.