Ардчиллын салхи хүч муутайхан сэвэлзэж байгаа Монголын армид дарга нар нь жудаггүй зан гаргадаг гэх яриа үнэний ортой аж. Үүнийг хэлэхийн учир нь Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын цэргийн командлалын штабын дарга,бригадын генерал Б.Батбаяртай холбоотой баримт dorgio.mn сайтад гарсантай холбоотой.
Эрхэм генерал шинэ албанд томилогдоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Түүнийг цэргийн дээд цол авахын тулд бусдын өвчин зовлонгоор далимдуулсан гэх яриа Зэвсэгт хүчний алба хаагчид, тэр дундаа Агаарын цэргийн штаб, харьяа анги салбаруудаар яригдсаар өдгөө олны дунд түгжээ. Б.Батбаяр өмнө нь БХЯ-ны Барилга захиалагчийн алба, Тендерийн үнэлгээний хороонд ажиллаж байгаад “Шаардлага хангахгүй” гэсэн үндэслэлээр ажлаасаа бараг хөөгдөх шахуу болж байхад нь Ерөнхийлөгчийн зөвлөх,дотны найз А.Баттөр дээш нь суга дэвшүүлсэн гэлцэх.
Агаарын цэргийн командлалын штабын даргаар нэг л сайхан өдөр тасхийтэл томилогдсон. Түүний энэ томилолтыг Зэвсэгт хүчинд тогтолцооны завхрал нүүрлэсний тод жишээ гэх юм. БХЯ-нд багтаж шингэхээ больсон нөхөр сар гаруй “лааз өшиглөж явснаа” гэнэт л Агаарын цэргийн командлалын штабын дарга болчихоор ингэж дүгнэх хүмүүсийг буруутгаж боломгүй. Тэрээр хууль хяналтын байгууллагын хаалгыг нэг бус удаа татаж, хамгийн сүүлд гэхэд бригадын генерал Ч.Дашдэлэгийн холбогдсон хойд солонгосуудад онгоцны мотор зарсан хэрэгт хүртэл дуудагдаж явсан нэгэн юм билээ. Бригадын генерал Б.Батбаярын хувьд хүн чанар нь хог дээр үсэрсэн эр бололтой.
Нэг хэсэг хэвлэлээр “Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн байрыг будилуулсан дуулианд найз А.Баттөрийнхөө хамт нэр нь холбогдож явсан юм. Тэгвэл хүн чанараа гээж, генерал цол авахаа л дээгүүрт тавьсан нэгэн байж гэх яриа ЗХЖШ, Агаарын цэргийн командлал, харьяа анги салбаруудаар хуурай өвсний түймэр шиг дэгджээ. Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагч, хурандаа Мөнхбат хүндээр өвдөж, анги салбар, командлал нь сэтгэлийн дэм өгөх аян зохион байгуулан, тал талаасаа мөнгө цуглуулсан юмсанж. Зөвхөн агаарын цэргийн командлал төдийгүй ЗХЖШ-ынхан ч хандив өргөсөн байна.
Нийт долоон сая төгрөг цугларсан аж. Гэтэл тэр бүх хандив зориулсан эзэндээ очоогүй гэнэ. ЗХЖШ-ын эх сурвалж “2015 оны арванхоёрдугаар сард Налайхын 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож, хүний амь үрэгдсэн явдлаас хойш нэг их удалгүй “дахиад нэг офицер хүнд өвдлөө” гээд хандив цуглуулсан. Алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан шүү дээ” хэмээн хандив өргөгчид гайхшран ярьж буй.
Уг мөнгөнөөс ердөө 500 мянгыг хурандаа Мөнхбатынд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч, хурандаа Энхбор аваачиж өгөөд, бусдыг нь Агаарын цэргийн командлалын штабын дарга, тухайн үед хурандаа цолтой байсан Б.Батбаярт өгчээ. Уг мөнгийг Б.Батбаяр цэргийн дээд цол авах бэлтгэл ажилд зарцуулсан гэсэн яриа хамт олных нь дунд байна. Тэр ч байтугай Б.Батбаярт цол нэмэх тухай тодорхойлолт Ерөнхийлөгчийн Тамгын газарт очоогүй байхад бригадын генерал цол олгох зарлиг гарсан гэдэг яриа одоо ч олны ам дамжсаар байх аж.
Ро