Нийслэлээс зарласан “Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.
Тус арга хэмжээний нээлтийн үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө.
НЗД-ын орлогч П.Баярхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн өдөрлөг маань “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл”-ийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсож, цаашдын ажилдаа тусгах зорилготой хийгдэж байгаа. НЗДТГ-аас энэ жил нийтийн тээвэр болон автозамын салбарт олон ажлууд хийхээр төлөвлөж, зарим ажил нь эхнээсээ хийгдээд явж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлаар бид Сөүл хоттой хамтран ажиллаж, Сөүл хотод үйлчилгээнд явж байсан 1000 автобусыг 2 жилийн хугацаатай авахаар болсон.
Өнөөдрийн үйл ажиллагаа бол та бүхний санал санаачилга, зөвлөмжийг сонсох нээлттэй өдөрлөг учраас идэвхи санаачилгатай оролцохыг хүсье.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Нийслэлийн Авто замын Хөгжлийн газар болон Нийтийн тээврийн хамт олондоо талархал илэрхийлье.” хэмээлээ.
Өнөөдрийн өдөрлөгт нийслэлийн харъяа газруудаас гадна “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Тэнүүн-Огоо” ХХК, “Эрдэм Транс” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Мяралзаа” ХХК, “Атибус” ХХК, “Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” зэрэг Нийслэлийн Тээврийн газрын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд, “Наранбулаг хан” ХХК, “Ялгуусан” ХХК, Улаанбаатар зам засвар арчлалтын газар зэрэг авто замын барилга, засвар үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож, өөрсдийн бодлого, чиглэл үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулж байна.
Abtobusni chiglel tsagiin hubaaria buudaldaa bichij tabiachee
Niseh sonsgolond ganc chigleld tsuun abtobus yabdag getel 3 4 horoolol bmzz gedeg abtobus ar araasaa hedhen huntei yabdag zohitsuulj uguurei