Цэрэг татлага маргааш эхэлнэ

2017 оны 05-р сарын 04 өдөр, 15 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsereg

Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 5-7-ны өдрүүдэд болно. Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчоо 31 дүгээр сургуульд ажиллах бөгөөд зарлан дуудах хуудас авсан 18-25 насны залуучууд буюу цэргийн бэлтгэл үүрэгтэн хамрагдах юм. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний 2 ширхэг зураг зэрэг холбогдох материалаа бүрдүүлж очих юм. Мөн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очно гэдгийг Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас мэдээлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх