Урлагийн акулуудад хоолойн цар хүрээгээрээ өндөр үнэлэгддэг Энэбишийн Өлзийбаатар

2017 оны 05-р сарын 04 өдөр, 12 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ulziibaatar

“Аав л ээжийн хайр”, “Хайрлах л гэж”, “Хайраа оллоо” зэрэг дуунуудаараа дуунд дуртай Монголчууддаа танигдсан дуучин бол Энэбишийн Өлзийбаатар билээ. Хоймор сайхан Хөвсгөл нутгаас үеийн үед төрж гарч ирцгээсэн олон сайхан уран бүтээлчдийн залгамж халаа бол яах аргагүй Э.Өлзийбаатар юм. Уран бүтээлийг тоогоор биш, чанараар нь дүгнэдэг залуу дуучин,  энэ бол өнөө цагийн уран бүтээлчид дунд ховордсон чанар гэдэгтэй эрхэм уншигч та санал нийлэх биз ээ. СУИС төгсөж, уран бүтээлийнхээ гарааг эхлээд явж буй Э.Өлзийбаатарыг мэргэжлийн томчууд өндөр үнэлдэг юм билээ. Тэрчлэн Монгол түмэн түүнийг сонсох дуртай уран бүтээлчдийнхээ тоонд хэдийнэ оруулжээ. Энэ бол итгэл, хүндлэл юм. Тиймээс ч дуучин Э.Өлзийбаатар Монгол түмнийхээ итгэлийг алдахгүй, сайхан уран бүтээлүүдийн эзэн байхыг зорьж яваа аж. Тэрбээр өөрийн гэсэн сайхан дуунуудаасаа гадна хуучны сайхан дуунуудыг сэргээн амьдруулж байгаа билээ. Дээлтэй болгон бөх болдоггүй, дуулдаг болгон дуучин болдоггүй хорвоод бусдаас өвөрмөц өөрийн гэсэн ертөнцтэй, овоглох олон сайхан уран бүтээлүүдийн эзэн болж явахыг дуучин залуудаа ерөөе.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх