Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллаж байна. Төрийн тэргүүн өнөөдөр Эрдэнэт хотод хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Орхон аймгийн иргэдэд танилцуулах уулзалт “Уурхайчин” соёлын ордонд болов.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийн иргэдэд хандан үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймагт ажиллах үеэрээ төвийн бүсийн аймгуудын телевизийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийх юм.