“Их засаг” их сургуулийн оюутнууд хулгайн гэмт хэргийг илрүүлжээ

2017 оны 05-р сарын 02 өдөр, 18 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgaiaa

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус дүүрэг дэх цагдаагийн нэг, гуравдугаар хэлтэс, их, дээд сургуулийн оюутан, сонсогч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлтэй хамтран “1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 14, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан “Их засаг” их сургуулийн оюутнууд орон байр, автомашины эд ангийн хулгайн гэмт хэргүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх