Өнөөдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн нэгэн үйл явдлыг сошиал ертөнцөд эргэн дурсжээ. Манай гаригийн зартай алуурчин, дэлхийн нэг номерийн террорист гэгдэж байсан Осама бин Ладеныг зургаан жилийн өмнө буюу 2011 оны тавдугаар сарын 2-нд АНУ-ын тэнгисийн цэргийн тусгай хүчин буудаж устгасан байна. Түүнийг Пакистаны Абботтабад хотод нууц байрандаа хоёр эхнэр, хүүхдүүд, ойрын хүмүүстэйгээ орогнож байгааг нь АНУ-ын Тагнуулын байгууллага хэдэн сарын турш ажиглалт явуулсны үр дүнд олсон юм. Аль-Кайда бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладеныг устгах тусгай ажиллагааны үеэр түүний хүү Халид бин Ладен, туслах Абу Ахмед аль-Кувэйти, Абу Ахмед аль-Кувэйтийн дүү Абрар эхнэрийнхээ хамт алагдсан. Түүний орогнох байр руу довтлон орсон тусгай ажилтнуудаас АНУ-ын тэнгисийн явган цэрэг,”Морские котики” ажиллагааны дайчин Роб о Нил хамгийн түрүүнд Осама бин Ладены өрөөнд нэвтрэн орж түүнийг бууджээ. Тухайн үед террористын хоёр эхнэр арабаар ямар нэгэн юм хэлж орилон чарлаж байсан гэж Роб о Нил ярьсан байдаг аж. Дэлхийд нэг дугаартай алуурчны цогцсыг Афганистанд аваачиж ДНХ шинжилгээнд оруулсан бөгөөд Исламын шашны уламжлалын дагуу шарилыг 24 цагийн дотор далайд оршуулсан гэж Цагаан ордон тухайн үед мэдэгдсэн.
Н.Намуун