Дугуйчин залуус Туул голын эргийг цэмбийлгэв“

2017 оны 05-р сарын 01 өдөр, 15 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hog1

“Залуу дугуйчин” клубын залуус амралтын өдрүүдэд Туул голын эрэг дагуух хогийг амралтын өдрүүдээр цэвэрлэв. Тэд тав дахь жилдээ ийм ажил зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа 200 гаруй шуудай хог уутлав.

Нийслэл хотынхон маань агаар салхинд гарч сайхан амарч зугаалчихаад явахаараа архины шил, ундааны сав, чихрийн цаас, тамхины иш гээд хаяж болох хамаг хэрэггүй зүйлээ орхиод явчихдаг. Голын эрэг дагуу хаана л бол хаана хог хөглөрнө.

Шар,хар,цэнхэр өнгө өнгийн гялгар уут салхинд хийсч амжиж бултахгүй л бол улаан нүүрэн дээр бууна. Ийм байдлаас салцгаая. Хүн бүр зугаалж дуусаад хог новшоо хаяхаа больё. Их хотыг ундаалж байгаа хатан Туул голоо хайрлая гэж хоёр өдөр хогтой “ноцолдсон” залуучууд ярьж байна. Энэ удаагийн цэвэрлэгээнд 70 гаруй дугуйчин залуус оролцов.Тэд Маршалын гүүрнээс зүүн тийш 1.5 км газрыг цэмбийлгэсэн юм.

hog2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 4 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.70.34..***)
    2017/05/01 18:49

    баярлалаа, нэгдэнээ.

    (0) (0)
  2. Zochin
     (103.212.11.***)
    2017/05/01 18:22

    Bayarlalaa zaluusaa

    (0) (0)
  3. IRGEN
     (202.9.43.2.***)
    2017/05/01 18:19

    МОНГОЛД ХОГ ХАЯСАН ХҮНД , ЧИ ХОГ ХАЯЧИХЛАА ХОГОО АВ , ГЭВЭЛ ХУТАГ ШААЛГАХ БАЙХ ДАА

    (0) (0)
  4. Anonymous
     (202.55.191.***)
    2017/05/01 16:43

    Хог хаявал торгох хуультай больё хогтой газар явж байсан ч хогоо цэвэрлээгүй бол хог хаясан гэж торгож байя тэгвэл хүн болгон хог хаяхгүй хаясан хогоо цэвэрлэдэг болог

    (0) (0)