МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” гэдгээ мэдэгдсэн байна. Гэтэл түүнийг энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэгдэж байсан түүний хувьд өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Н.Энхбаяр ийнхүү яаран мэдэгдэл хийсэн учир нь Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэртэй холбоотой юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж Н.Энхбаярт байхгүй учраас Сүхбаатар дүүргийн шүүхээс албан ёсоор энэ тухай нь мэдэгдсэн байна. Иймээс Н.Энхбаяр шүүхийн шийдвэр олон нийтэд ил болохоос урьтаж нэр дэвшинэ гэдгээ зарлаж мэдэгдэл хийсэн байх гэж таамаглагчид үзэж байгаа аж.
Н.Намуун
Shvvkhiin shiidber bvgded adilkhan vilchilekh yostoi gedgiig ene khvn yu es andakhab .zvgeer l alialj baigaa biz
Бүгд Энхбаяраас долоон дор хулгайч нар нэр дэвшихээр яригдаж байгаа шүү дээ арай дээр нь Энхбаяр шүү дээ ард түмээн
тийм шүү