Туршилтын ажилтнуудынхаа хөдөлмөрийг шулахаа зогсоохыг Ерөнхий сайд хүсэв

2017 оны 04-р сарын 28 өдөр, 14 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenebat

Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах ёслол дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ хувийн хэвшлийнхнээс нэг зүйлийг онцгойлон хүсэв. Хувийн хэвшлийн аль ч байгууллага шинээр ажилд орж байгаа залуусыг туршилтаар ажиллуулж байна гээд цалин хөлс өгөхгүй багагүй зовоодог болсныг Ерөнхий сайд анзаарчээ. “Сүүлийн үед нэг буруу жишиг тогтож газар авах янзтай болсон байна. Энэ нь хүнийг туршилтын хугацаа нэрийн дор цалингүй эсвэл бага цалингаар олон сараар ажиллуулж, жаахан бүдүүлгээр хэлбэл мөнгөний машин болгон хөдөлмөрийг нь шулж байна. Иймээс туршилтаар ажиллуулж байгаа хүмүүсээ жинхэлж, үндсэн ажилтан болгон үндсэн цалинг нь олгож байхыг хувийн хэвшлийнхнээсээ хүсье” гэсэн юм. Аль нэг байгууллагад ажилд ороод хэдэн сараар туршигдаад эцэст нь хөдөлмөрөө үнэгүй ашиглуулсаар ажлаасаа гарсан залуус, өнөөдөр туршилтын “туулай” хэвээр байгаа ажилтнуудад Ерөнхий сайдын үг ямархуу дулаан сонсогдож байгаа бол. Хэрэв Ерөнхий сайдынхаа үгийг ажил хэрэгч хүлээж авбал хувийн хэвшлийнхэн олон хүний талархлыг хүлээгээд барахгүй ашиг орлого нь нэмэгдэх нь лавтай.

Н.Намуун

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.57.95..***)
    2017/04/29 01:49

    naad asyydal chin xaan bankind ytgaaraa xeregjij baidag daa arail dendvv 280 myangaar 4-sar ajillyylaad l bayartai shvv dee bvvr amtashchixsan er n xogiin gazar daa

    (0) (0)