Хугацаа дууссан,бохирдсон,муудсан хүнс борлуулж,ашиг олно гэдэг хамгийн эрсдэлтэй бизнес гэдгийг худалдааныхны зарим нь ойлгохгүй байх шиг. Өнгөрсөн сар шинийн баяртай давхцан үүд хаалгаа нээсэн орос худалдааны “Абсолют” төвийнхөн монголчуудад юу ч зарсан авч таарна гэж боддог бололтой. Байсхийгээд хямдрал зарлаж байна,манайд ирээрэй аваарай гээд урьж дуудаад байдаг дэлгүүрт хөгцөрсөн иогурт тараг зарж байгааг үйлчлүүлэгчид илрүүлжээ. Хаа байсан Яармаг дахь “Хүннү Молл” руу хүмүүс өдөр бүр очоод байдаггүй биз. Олон хоногоор хадгалсан хүнсний зүйл хөгцөрч муудаж эхэлсэн биш үү. Монголд хүнсний аюулгүй байдал түүнд тавьж буй хяналт, шаардлага хатуу шүү гэдгийг сануулъя. Муудсан хүнсний зүйлээ нэн даруй устгахыг үйлчлүүлэгчид шаардаж байна.
Н.Намуун