Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж БНСУ-д ажиллана

2017 оны 04-р сарын 26 өдөр, 17 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
solongos

2017 оны 5-р сарын 13- 14-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод “Монгол орны хөгжилд” XIII чуулгын хүрээнд “Монгол хүн ба Монгол орны ирээдүй” уулзалтыг БНСУ дахь Монгол ТББ-уудын нэгдсэн холбоо, БНСУ-д суралцагч Монгол оюутны холбоо, МЗХ-ны БНСУ дахь салбар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм байна. Чуулга уулзалтын зорилго нь хилийн чанад дахь Монголчуудаа эх орныхоо хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх аж. Чуулга уулзалтаар бизнес эрхлэх орчин, туршлага, Монгол улсын ирээдүйн бизнес модель, ажлын байрны өдөрлөг зэрэг олон үйл ажиллагаагаа зохион байгуулагдана.
Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр БНСУ дахь Монгол иргэдийн хөдөлмөр, бизнес эрхлэх орчин, шийдвэрлэх асуудлууд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцох бол дараагийн өдөр нь Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, ирээдүйн бизнес модель, инноваци сэдвээр ярилцах юм байна.
Энэ үеэр хамтран зохион байгуулагч болох МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдэд Монгол Улсад эрэлттэй байгаа ажлын байрны танилцуулга, нээлттэй ажлын байрны заруудыг танилцуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх