МЗХ 4-р сард “Сэтгэл Нэмье” аяныг өрнүүлж, олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсаар байгаа билээ. Аяны хүрээнд МЗХ-ны дэргэдэх C.I.M клуб болон Тэлмэн түүчээ клубүүдийн санаачлагаар Дундговь аймгийн оюутан, залуучуудын холбоотой хамтран “Шидэт номын сан” аяныг зохион байгууллаа. “Шилдэг номын сан” аяны хүрээнд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын дунд сургуулийн сурагчдын дотуур байрны номын санг тохижуулж, 10 гаруй төрлийн 500 гаруй номыг дотуур байрны багш, сурагчдад гардуулан өглөө.
Тус дотуур байранд 60 гаруй сурагчид амьдардаг бөгөөд хичээл номоо хийж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх номын сантай болсондоо сурагчид баяртай байлаа. Цаашид “Шидэт номын сан” аянаа үргэлжлүүлэн 21 аймгийн сурагчдын дотуур байрыг номын сантай болгохоор зорин ажиллаж байгаа юм байна. Орон нутгийн сурагчдын дотуур байрыг номын сантай болгох аянд нэгдэх хүсэлтэй залуус 91333962 утсаар холбогдох боломжтой юм.