Хаврын хавсаргатай зэрэгцээд зарим хүний хий хуй хөдөлж байх шиг. Мөнгө дууддаг шидтэн Б.Сарандаваа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа тухай яриа хуурай өвсний түймэр шиг тархах янзтай. Монгол аура” төвийн захирал Б.Сарандаваа гэх мөнгөтэй ярьдаг, далласан газар нь мөнгө эргэлддэг хүнийг ерөнхийлөгч болгочихвол монголчууд хүүе хаая гэхийн зуур өр зээлнээсээ салаад цэнгэлийн манлайд хүрэх ч юм шиг.
Улс даяар эдийн засгийн хямрал нүүрлэж,тоотой хэдэн баячуудаас бусад нь амьдрах гэж элэг дөрвөөрөө мөлхөж байхад мөнгө дууддаг хүн хэрэг болно гэж ухуулан сурталчлах багийнхан ч ажлаа хийгээд эхэлсэн бололтой. Б.Сарандаваа жил бүрийн сар шинийн баяр өнгөрөв үү, үгүй юу UB паласын том танхимд өөрийнхөө шүтэн бишрэгч сүсэгтэн олноо цуглуулан мөнгөний их даллага хийдэг. Энэ нь ч бараг уламжлал болчихсон зүйл. Гэхдээ яг хэдэн хүний халаас түнтийв,хичнээн хэмжээний мөнгөтэй болов гэдэг нууцын зэрэглэлтэй. “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн мөнгө дуудах даллага мөн ч сүртэй болсон гэнэ билээ.
Том том түрийвчээр мөнгө даллагчид яг тэр хөөрлөөрөө Б.Сарандаваагаа ерөнхийлөгч болгочихвол яана вэ, таминь. Эрхбиш монголчуудын буян заяа мэднээ. Хөөрхий дөө, түрийвчээ сүртэй даллавал мөнгийг баруун солгойгүй цацаж амьдарна гэж мөрөөдсөн ядуу ард түмний зовлон гэж. Шинжлэх ухааны доктор хэмээн өөрийгөө өргөмжлөгч Б.Сарандаваа шинжлэх ухаанч биш аргаар амьдраад болоод байгаа юм чинь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж яагаад болохгүй гэж бодож явдаг байх нь. Уг нь мөнгийг тархиа ажиллуулж, гараа хөдөлгөж, хөлсөө урсгаж байж л олдог учиртай.
Гэтэл Б.Сарандаваагийн онолоор бол түрийвчээ дээш нь бүр дээш нь өргөөд чанга чанга хурайлаад дуудаад байвал тэнгэрээс мөнгө өөрөө л буугаад ирнэ ч гэх шиг. Ингэж лекцэлдэг хүн Монгол Улсыг түрийвчээрээ даллаад хөгжүүлнэ гээд зүтгээд байвал юу болох бол. Ер нь шинжлэх ухааны докторууд мөнгө даллачихдаг юм бол хямралаас аль эрт гарах байсан биш үү,Монгол Улсын эдийн засаг ингэтлээ хямрах байв уу. Б.Сарандавааг дагавал “сарны гэрэл” гэж шүтдэг, түрийвчээрээ даллавал мөнгө хуйлраад ирнэ гэж итгэдэг хүн Монголд хэдэн мянгаараа байна. Түүнийг л ерөнхийлөгч болгож балрав даа,Сарандаваагийн шавь нар аа.
Н.Намуун
FUCKING CANT
Энэ одоо юу л болоод байна даа.Сарандаваа эрүүл биз хавар болж хүмүүсийн сэтгэцийн өвчин сэдэрч байгаа юм байна л даа.Мөнгө дуудаг шигээ ерөнхийлөгчийг дуудчих юм биш бизээ.
сэргэлэн бүсгүй энэ олон хүн овоо хэдэн төгрөгний орлого оруулж байгаа даа ямар хүчээр аваачаад суулгасан биш амар хялбар мөнгөтэй болох өвчнийг мэдээд сэргэлэнтэж байгаа эмэгтэй ямар улс төрчид шиг бохир юм хий байгаа биш сонгоод үзэх үү манай төрийн үнэлэмж үнэхээр газарт унажээ хөөрхий
Enhboldoos deer baij medne ydaj hor nairuulahgui ym daa.olon zuvluhtei ym chinbat hiijil taaraa.ganchan hecuu ym ni hugshin carai muutai l ym
Elbegdorjoos arai deer yumdaa songodogch yum bil uu
МАНАЙХАН БААГИЙ АВАРГАА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОНО ГЭЭД ХЭДЭН МЯНГААРАА САНАЛАА ӨГДӨГ ШИГЭЭ ЭНЭ ЭМЭГТЭЙД ОЛУУЛАА САНАЛАА ӨГЧ МЭДЭХ Л БАЙХ УХААНТАЙДАА МИНИЙ АРД ТҮМЭН УХААНТАЙ
Kkkk Ene yls oron syirch dyysch bgaan bn.Teneg ard tymen hohi ni ee…Tolgoi hooson hyalbar argaar amidrah gesen archaagyi zalhyy hymyys l iim teneg ymand hyyrtaj hoosordog bh..Ene sergelen lyivarchind ogdog mongooroo saihan syytei tsai heden bor hyyshyyr avaad idchihvel yadaj gants ygaa ch bolov oortoo bodit horongo oryylj bgaa ni deer sh dee..Tenegyydee odoo naad myyhai hylgaich avgaigaa davryylhaa bolioch..Ta nar bayajij chadahgyi yy?…Amidral chini oodlov yy? Hudlaa l bhgyi yu kkkk
Аргагүй үхэр монголчууд юмдаа орос ах нар үнэн хэлсэн бгаа юм дах
Хятадын тагнуул еренхийлегч болох шахуу юм ярьж явхад сарандаваа ч харин сайхан санагдаж байнаа хее
элбэгээ энэний лекцэнд сууж байж л гараа биз дэ
Монгол улсын нэр хүнд шалбаагтай хутгалаа Одоо гяндангын холигдол нэр дэвших дутуу байна даа
Аймшигын тэнэг амьтан шиг л юм харагддаг .бүдүүлэг шашинаас салах гэж явхад энэ балай авгайн мунхаруулага хэрэг болохгүй төрөөс хол тэр төвд ламаа дагаад явна биз
Elbeg ene 2 adilhan
энэ авгайг унтахуу гэж байхад нь унтаж хэвтэхгүй яав даа чамайг ингээд ёрөнхийлөгч болчих юм гэж даанч бодсонгүйээ? ээ бурхан минь ????? уул нь элбэгээ та 2 ард олныг хошигруулах увдастай лаларууддаа???
SHUNALTAI BOLGON ULS TURD ORDOG BOLJEE TEGEED BAYJIJ BAINA
ЯДУУ АРД ТҮМЭН ЭНЭ АВГАЙГ МӨНГӨ ДУУДАЖ,МӨНГӨН БОРОО ОРУУЛЖ МАГАДГҮЙ ГЭЭД СОНГОЖ МЭДНЭ ШҮҮ, ХЭЦҮҮ ХЭЦҮҮ, ХЭЦҮҮ ДЭЭ. ЭНЭ ТОЛГОЙ УГААЛТ ГЭЖ…
ядарсан иргэд маань түрүүвч дүүрэн мөнгөтөй болно гэж итгээд Сарандавааг Ерөнхийлөгчөөр сонгох вий дээ
Энэ бол шууд ил залилагч. хэдэн жил ингэж залилуулж байгаа хүмүүс өөрсөдөө буруутай шдээ.
мэдлэл муутай авгай юу гэж хэлхээс чбуцахгүй мэдрэл нь муу юм чинь юуч гэж донгосно
мэдлэл муутай авгай юу гэж хэлхээс чбуцахгүй мэдрэл нь муу юм чинь юуч гэж донгосно
iim shivshig bolohgui bailgui dee, eniig tegeed sonsood munhardag hymyys bas baidag baihnee, mongolchuud ch byr munharch guizej baigaa um baina
oorguud l dagdag biz de
ШУДАРГААР АЖИЛ ХӨДӨЛМӨР ХИЙГЭЭД АИЬДРАЛ НЬ САЙЖИРАХГУЙ БАЙГАА ХҮМҮҮС ӨӨР ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ ДЭЭ