Хөдөлгөөнт оффис төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна

2017 оны 04-р сарын 21 өдөр, 13 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hudulguunt

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор “Хөдөлгөөнт оффис” ажиллуулж эхэлжээ. Ийм үйлчилгээний үр дүнд алслагдсан хороодод оршин суудаг иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай элдэв чирэгдэлгүй хүртэх боломжтой болох юм.  Тухайлбал, хорооноос иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэх, ажил хариуцсан албан тушаалтан мэдээлэл өгөх зэрэг давуу талтай. Алслагдсан хороодын иргэдээс ирдэг өргөдөл,гомдлын 60-70 хувь нь газартай холбоотой асуудал байдаг. Мөн орон сууц,амьжиргааны төвшин тогтоох судалгаатай холбоотой асуудал ч нэлээд гардаг. Эдгээр асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр мэргэжилтнүүд ирж бодит байдалтай танилцах нь ард иргэдийг чирэгдүүлэхгүй байх юм гэж дүүргийн ажилтнууд онцлов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх