Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2017 оны 04-р сарын 19 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huuli

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт өглөө 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов. Өнгөрсөн удаагийн хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг Хан-Уул дүүргийн “Мишээл” төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төв, Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд тус тус зохион байгуулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх