Хоёр нялх хүүхэдтэй бүсгүйг сайн санаат хүмүүс ивээлдээ авчээ

2017 оны 04-р сарын 18 өдөр, 18 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsagaandari2

Эмнэлэгт хэвтсэн эхнэрээ гараад ирэхэд нь гэрээ ачаад нүүгээд явсан залуугийн хүн чанаргүйг сошиалаар шуугисныг бичих нь илүүц биз ээ.Тэр хуншгүй эр нүүхдээ эхнэрийнхээ хувцсыг гялгар уутанд хийгээд гэрийнхээ буурин дээр орхихоо бас мартсангүй.

Тэр нөхөр бүсгүйг өрөвдсөнгүй. Бие муутай бүсгүй нялх хүүхдээ тэврээд зовж явахад сайн санаат хүмүүс түүн рүү гар сунгажээ. “Хужирт Эко гэр” компанийхан Цагаандарьд таван ханатай шинэ гэр бэлэглэсэн байна. Иргэний нисэхийн ерөнхий газрынхан бүсгүйд эхний ээлжинд гэрээ авчирч бариад байгууллагын манаачаар ажиллахыг санал болгожээ.

ИНЕГ – ын дарга Л.Бямбасүрэнгийн санаачилгаар Цагаандарийг 650 мянган төгрөгөөр цалинжуулах болсон байна. Мөн сар бүр цалин дээр нь 20 хувийн нэмэгдэл олгохоор болсон бөгөөд хожим хүүхдүүд нь том болоод цэцэрлэг,сургуульд хамрагдах үеэр Цагаандарь бүсгүй мэргэжлээ дээшлүүлэн албан тушаал ахин ажиллах боломжтой болох юм.

Түүнд туслаж,бүх талаар дэмжиж байгаа мянга мянган хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сайн сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг билээ. Цагаандарийн хашаа байшин, гэрийг энэ сарын 20-ны 10:00 цагт албан ёсоор хүлээлгэн өгөх даруухан ёслол болно.

Хоёр хүүхдээ үүрч амьдралын төлөө тэмцэж яваа бүсгүйд гэр олгосон “Хужирт Эко гэр” компани,ажилтай орлоготой болгосон ИНЕГ, гэрийг тааруулан тохируулан барьж өгсөн залуус болон сайн санаат бүх хүний буян заяа ядарсан бүсгүйг ивээх болтугай.

tsagaandari1

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 19 сэтгэгдэлтэй
  1. handaa
     (202.179.6..***)
    2017/04/19 17:12

    muu humuus ih baidag ch sain ni tuunees iluu ih bdag gej unen ym daa tuslaj demjsen humuust baur hurgei

    (0) (0)
  2. zochin
     (202.179.26.***)
    2017/04/19 15:53

    ymar saihan setgeltei zaluus we ajildana amjilt hvsi sain sanaani vzvvrt shar tos gej

    (0) (0)
  3. unen
     (202.179.23.***)
    2017/04/19 14:26

    nuhurtuu bayarlaj yv ter hayagui bol chamaig hench medehgui saihan amidrah lheregtei amjilt

    (0) (0)
  4. зочин
     (222.110.14.***)
    2017/04/19 12:53

    Сайхан байна.Ийм сайхан сэтгэлтэй ард түмнээ сайхан удирдаад, хөгжүүлээд аваад явчихгүй юм даа төр засаг минь

    (0) (0)
  5. Anonymous
     (112.72.11..***)
    2017/04/19 11:17

    ямар сайхан юм бэ манай монголчууд тэр бүсгүйн өмнөөс баярлалаа та бүхний үйлс үеийн үед дэлгэрнээ үр хүүхдүүд тань сайн сайхан явах болно.Бид хэдэн хүүхэд багадаа өнчирсөн Б.иднийг өсгөсөн хүний хүүхдүүд одоо маш сайн явдаг.Сайн үйлс сайн дагавартай

    (0) (0)
  6. Anonymous
     (49.0.218.1.***)
    2017/04/19 11:09

    odoocn xvneer uymaa beldyyleed amar boljdee deer yed bol xvnd cnicnlyyldeg bailaa

    (0) (0)
  7. зззочиночинззозочинзочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин
     (150.129.14.***)
    2017/04/19 10:31

    Сайхан сэтгэлтэй хүмүүстээ талархаж тархи толгойдоо дандаа сайхныг бодож, урагшаа харж амьдраарай.Чамайг дэмжсэн бүхэн сайхан сэтгэлийн угаас гарч байгаа болохоор чи заавал сайхан амьдарч хүүхдүүдээ өсгөх болно сайн бүхэн дэлгэрх бол тугай

    (0) (0)
  8. Anonymous
     (103.10.23..***)
    2017/04/19 09:52

    Монголоо Монгол хүн Монгол хүнээ гэсэн сэтгэл эв нэгдэл Монголыш аврана Гэхдээ гадна дотны хулгайч нарыг дэмжэж болохгүй ухааруулаж бурууг ойлгуулах хэрэгтэй

    (0) (0)
  9. naraa
     (122.201.26.***)
    2017/04/19 09:44

    Goe saihan medee baina. Tusalj demjsen niit bvh hvmsstei bayrllaa bvgded n az jargal amjiltiig hvsen eruue

    (0) (0)
  10. Gerel
     (112.72.11..***)
    2017/04/19 07:13

    Hvnii erhiin bolon huuliin baiguullaguud ter hvn muutai hviten setgeltei hvnii dvgiig hariutdlaga tootsojhuuliin daguu arga hemjee avah heregtei. Minii dvv hvvhdvvdee sain hvn bolgooroi.saihan setgelt hvmvvsiin tusiig bitgii martaarai.ichihgvi novsh irgeed irj msgadgvi shv hezee ch hvleej avch bolohgvi shv.egch d ni tiim medremj turuud bna ta 3 t az jargal hvsey.

    (0) (0)
  11. irgen
     (62.167.114.***)
    2017/04/19 03:22

    Baharhmaar medee, ene emegtei ch gesen mundag umaa, setgeleer unaj unjiihgui saihan ineesen goe emegtei baina, ta nariig saihan ireedui hyleej bainaa, tusalsan hymyyst ih bayarlaj baina, mongold mini saihan hymyys baigaa l um baina.

    (0) (0)
  12. Zochin
     (202.70.46..***)
    2017/04/19 00:25

    Olon tumniihee itgeliig daaj saih ajillaj saihan amidraarai. Bas Suvderdenedee amjilt husey. Mundag shuu

    (0) (0)
  13. Urnaa
     (139.5.217..***)
    2017/04/18 22:59

    Setgel sergesen shan medee bna

    (0) (0)
  14. Чимгээ
     (122.201.21.***)
    2017/04/18 21:40

    гэгээтэй сайхан мэдээ хүргэсэнд баярлалаа. хүн чанар, хүний сайхан сэтгэл өнөө цагт гэрэлтэж яваг.

    (0) (0)
  15. Гоё мэдээ
     (43.242.240.***)
    2017/04/18 20:00

    Сайхан гэгээлэг мэдээ байна. Бүгдэд нь ажлын амжилт баярлалаа

    (0) (0)
  16. ээж хүн
     (202.131.25.***)
    2017/04/18 18:55

    2 ОХИНЫХ НЬ ХУВЬ ТАВИЛАН ИВЭЭЖЭЭ

    (0) (0)
  17. Anonymous
     (202.21.106.***)
    2017/04/18 18:45

    Сувд-Эрдэнийн гавьяа

    (0) (0)
  18. eej
     (150.129.14.***)
    2017/04/18 18:35

    Mongolchuud iim mundag saihan setgeltei shuu

    (0) (0)
  19. зочин
     (202.70.34..***)
    2017/04/18 18:31

    БАЯР ХҮРГЭЕ ЯМАР МУНДАГ ЮМ БЭ МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭй

    (0) (0)