Нарантуулаар овоглогдох шинэхэн нам төрөн гарах уу

2017 оны 04-р сарын 18 өдөр, 15 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
saihansambuu

Улс төрийн шинэ нам байгуулах үйл явц өрнөөд эхэлсэн бололтой. Улсдаа анхдагч МАН, удаах АН, парламентад ганц хоёрхон суудлаар хэмжигддэг байсан ИЗНН болон жижиг гэж жийгдсэн, элдэв хийрхэл автсан намууд моодноос гарч байх шиг. Тиймээс ч шинэхэн нам байгуулж, үнэний дуу хоолой болно гэж сүр дуулиантайгаар зарлах ашигтай болсон мэт. Яагаад гэвэл өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон намуудын нэр хүнд навс унаж, шалдаа буужээ. Дотоод дахь тэмцэл нь ч хурцдаж байна. Иймд намдаа гомдогсод нийлж ханилан явах боломжгүй гэж тооцоонд орж, тогоотой хоолноос хороолцох хугацаа нь дууссан хүмүүс нам байгуулах аян дайнд мордож байгаа юм уу даа.

АН-ыг толгойлж, Засгийн газрын толгойлогчоор ажиллаж байсан Н.Алтанхуяг нам байгуулах тухай чих дэлсэв. Гэхдээ ямар нэртэй аль чиглэлийг барьсан байх нь тодорхойгүй аж. Олны яриа, ойр байх хүмүүсийн дундаас үүнийг жиргээд эхэлсэн. Магадгүй түүнийг нам байгуульал дагаж мордох нөхдүүд АН дотор цөөнгүй. Магадгүй ийм алхам хийх байгаа нь цаанаа учиртай биз.

Мөн нэгэн цагт хуучнаар МАХН өдгөөгийн МАН-ын тугийн барьж дарцаглан явсан, Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуу нам байгуулах гэнэ шүү. Бүр нэр усыг нь ч бодоод олчихсон яваа юм байна. Нэр нь маш сүржин. Тодруулбал, “Үнэн ба худал” гэх. Энэ намаа байгуулаад шүүх байгууллага маягаар худал үнэнийг дэнслэх юм байх. Өнгөрөгч сонгуулиар С.Уянгын ТТЭНН-аас Завхан аймгийн тойрогт хүч үзсэн ч МАН-аас нэр дэвшсэн дүү Ш.Батсамбуудаа далаараа цэвэр тавиулж, цэвэр хожигдол хүлээсэн. Тэгвэл шинэ нам байгуулан ирэх сонгуульд оролцож даагаа нэхэх гэж байгаа бололтой. Түүний талаарх энэхүү яриа олны анхааралд байна. Мөн бас л нэг хүний нам байгуулагдах нь гэж ярих нь ч дуулдав. Энэ ч оргүй биш байх. Улс төр гэж олон жил харайлгасан Б.Жаргалсайхан өөрийн компанийнхаа намыг байгуулсан. Мөн эх орны хөрс шороог эргүүлж, хүн амьтан байхын аргагүй болтол нь талхалж алт олборлосон “Эрэл” нэрээр алдартай Б.Эрдэнэбатын нам ч байна. Гэхдээ энэ намууд нэг их амжилтанд хүрээгүй. Харин Ш.Сайхансамбуу намтай болвол хэр амжилт үзүүлэх бол.

Нарантуулын гэж овоглогдох нам төрөн гарсны дараа энэ бүхэн тодхон харагдах биз ээ.

niislel.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. НАРАНТУУЛЫН НАЙМААЧИН ГАР НААЯА
     (103.229.12.***)
    2017/04/18 23:13

    МАНАЙ ДАВААСАМБУУ АГААГ НАМ БАЙГУУЛААД УЛС ТӨРД ХҮЧЭ ҮЗВЭЛ НАРАНТУУЛЫН НАЙМААЧИН ГАРУУД ТАНКУУДАА АСААГААД ХҮРЖИГНЭТЭЛ ХААЗЛААД АГААГ ДАРАМТАЛСАН ГАРУУДЫГ БҮГДИЙГ НЬ НЯЦЛАНА.МАНАЙ АХ ДАВААСАМБУУ УГ НЬ ЦОГЛОГ ХУЛГАЙЧ.ДААН Ч МАНАЙ ГАДАА ЗОГСДОГ ГАРУУДЫГ ДОТОГШ НЬ ОРУУЛАХГҮЙ БАЙГАА НЬ ТООГҮЙ.МАНАЙ ЭХНЭР ГАДАА ОЛОН ЖИЛ ЗОГСООД БӨӨР НЬ БУДАА БООЖГОЙ НЬ АЙМААР ХҮЙТЭН ДУР МУР НЬ ХҮРЭХГҮЙ ШУУД ХӨРСӨН.СЭЭКС ХҮСЭХЭЭР АЙМААР ЧАНГА ОРИЛООД НАМАЙГ ШУУД БҮЛДЭГ РҮҮ ӨШИГЛӨДӨГ ЭНЭ Л ХЭЦҮҮ БАЙГАА АГАА ЭНИЙГ ШИЙДЭЖ ӨГӨӨРЭЙ

    (0) (0)