Офшорын эсрэг тэмцэлд нэгдэгчид Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэргийн хар жагсаалтад бүртгүүлэхээр болжээ. Ард түмний онц түр зөвлөл ТТБ-аас НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт хандаж албан хүсэлтээ илэрхийлсэн байна.
Уг албан бичигт “Монгол Улсын Их хурал Авлигын эсрэг НҮБ-ын конвенц,үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн уландаа гишгэж авлигачдаа хамгаалсан Офшорын эсрэг гэх хуулийг 2017 оны 4 дүгээр сарын 14-нд баталлаа.
Энэ хуулиар гурван сарын хугацаанд офшор бүс болон гадаад улсад байгаа 17 тэрбум ам.доллар,үл хөдлөх хөрөнгийг нуун далдлах замаар хуулийн өөр этгээдийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргалаа. 17 тэрбум ам. долларын мөнгө угаах үйл ажиллагаа эхэлж байгаа тул энэ мөнгө олон улсын алан хядах үйл ажиллагаа,терроризм,зэвсгийн наймаа,хүний наймаа,хар тамхины наймаатай холбогдож болзошгүй байгаад анхаарлаа хандуулж өгнө үү” гэжээ. Энэхүү бичгийг мөн АНУ,ИБУНВУ,ХБНГУ,Япон,ОХУ,БНХАУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд нарт явуулсан байна.
Н.Дөлгөөнжин