Гэр бүлийн номын өдөр болно

2017 оны 04-р сарын 13 өдөр, 17 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ger bul

“Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2017.04.15 ны өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үер хүүхдүүдэд бага насанд нь номтой зөв харьцах, номын сайн найз болох, ном уншихын ач холбогдлыг ойлгуулах,  зөв дадал хэвшил олгох сургалт, зөвлөмжүүд, хүүхдийн номын худалдаа, вагон аялал, төрөл бүрийн тэмцээн уралдаанууд, урлагийн тоглолт, гэр бүлд чиглэсэн мэдээ мэдээллүүд зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. Энэхүү өдөрлөгийг  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Гэр бүлийн радио 104,5, Нобелийн шагналтнууд ТББ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Наран”  Кидс хүүхдийн их дэлгүүр, АПУ ХХК, Чингэлтэй дүүрэг, Хаан милк ХХК зэрэг 9-н байгууллагын төлөөлөл хамтран зохион байгуулж  байгаа юм. Ном уншсанаар бид хэрэгцээт мэдээллээ олж авах, зөв бичдэг болох, үндэснийхээ оюуны өвийн талаар зохих мэдлэгийг олж аван эх оронч сэтгэлгээтэй болох Монгол хүний удам судар, зан заншил, бага насны хүүхдийн оюун ухаан, ой тогтоолт сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Амралтын өдрийг гэр бүлдээ зориулж та бүхэн номын өдөрт хүрэлцэн ирээрэй гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх