Хичээлээ тараад явж байсан бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

2017 оны 04-р сарын 12 өдөр, 11 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huuhed

2017 оны 4-р сарын 11-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүнээс сургуулийн насны 3 хүүхэд өртжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, мөргөлдсөн 1 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3, онхолдсон 1 осол бүртгэгдсэн байна. 

ЧД-ийн нутаг “Хүчит шонхор” захын баруун замд T.Pruis маркийн автомашины жолооч явган зорчигч сурагч 9 настай Т-г мөргөж гэмтээж. Хүүхэд ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.

Мөн СБД-ийн нутаг Дамбын замд H.Porter маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 6 настай О-г мөргөж гэмтээсэн.

Иргэд гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ амралт зугаалгаар явах үедээ хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдүүд гадаа тоглох, унадаг дугуй, ролик, скутерээр зам дээр болон замын ойролцоо тоглох, эцэг эх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд холбогдож гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцож байгаад 2 хүүхэд осолд өртөж, гэмтсэн байна. Иймд эцэг эх та хүүхдээ хаана тоглож байгаад хяналт тавих, хүүхдээ замын ойролцоо болон зам дээр тоглуулахгүй байх, хараа хяналтаа сайжруулах, хүүхдийнхээ тоглох талбайг автозамаас тусгаарлаж аюулгүй байдлыг нь хангахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх