Т.Цогтод 20 жил, Г.Маралмаад 23 жилийн ял оноолоо

2017 оны 04-р сарын 04 өдөр, 17 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
123

Дөрвөн настай охиноо зодож биед нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр боллоо. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутайд тооцож,  Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноолоо.  Т.Цогтод оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Г.Маралмаад оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нараас тус бүр 2.324.420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шүүх шийдвэрлэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.126.89.***)
    2017/04/04 19:20

    good job

    (0) (0)
  2. zochin
     (103.9.88.2.***)
    2017/04/04 19:00

    Tegehherregtei yugaach meedehgui nyalh uriig tamlan zowooson yaliig ni bieer ni edluuleh zuitei gej uzej bna

    (0) (0)