Санкт-Петербург хотод дэлбэрэлт болсны улмаас 11 хүн амь эрсэдлээ

2017 оны 04-р сарын 04 өдөр, 12 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sankt111

ОХУ-ын Санкт-Петербург хотод өчигдөр буюу 4 дүгээр сарын 3-ны өдрийн 14.30 цагийн орчимд /орон нутгийн цаг/ Сенная плошадь-Технологический институт гэх метроны хоёр буудлын хооронд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 11 хүн амь эрсдэж, 47 хүн шархдсан хэрэг гарлаа.

Хэргийн газарт сэжиг бүхий өөр нэг цүнх орхисон байсан бөгөөд тэсрэх бөмбөг байсныг мэргэжлийн баг аюулгүй болгосон байна.

Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс Санкт-Петербург хотод оршин суугаа монгол иргэдтэй шуурхай холбоо тогтоон шаардлагатай арга хэмжээ авч байгаа бөгөөд монгол иргэд дээрх халдлагад өртсөн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй болно.

Санкт-Петербург хотод манай улсын 300 орчим иргэн оршин сууж байгаагаас дийлэнх нь оюутнууд байна гэж ГХЯ-ны консулын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх