Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Японы Хөрөнгийн биржид зочиллоо

2017 оны 03-р сарын 31 өдөр, 12 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DAVAASUREN

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Япон Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр Японы Хөрөнгийн бирж группт зочиллоо.

  Японы Хөрөнгийн бирж нь Токиогийн хөрөнгийн бирж, Осакагийн хөрөнгийн бирж, Биржийн зохицуулагч байгууллага болон Үнэт цаасны төлбөр тооцооны корпорацийг багтаасан холдинг компани юм.

  Хорооны дарга С.Даваасүрэн биржийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Токио болон Осакагийн хөрөнгийн биржийг хариуцсан захирал,ноён Ёшихиро Исака тэргүүтэй удирдах хүмүүстэй уулзаж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудал, төрийн зохицуулагч байгууллагын зүгээс баримталж буй бодлого, дунд хугацааны стратегийг товч танилцуулан, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо. Ноён Ёшихиро Исака, Японы хөрөнгийн зах зээлийн түүхэн хөгжлийн явц болон Монгол Улсынхтай адил нөхцөл байдал тулгарч байсныг өгүүлээд, хоёр талын бүтээлч хамтын ажиллагааны үр дүнд Хөрөнгийн биржийг хөгжүүлэх боломж буйг тэмдэглэв.

   Дарга, захирал нар Японы үнэт цаасны зах зээлд Монголын компаниудыг гаргах, хөрөнгө оруулалт босгоход дэмжлэг үзүүлэх, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон компаниудын хувьцааг Японы хөрөнгийн бирж дээр гаргах болон ЖАЙКА байгууллагаар дамжуулан Хорооны чадавхийг бэхжүүлэх зорилгоор мэргэжилтнүүд, хянан шалгагч нарыг Токиогийн хөрөнгийн биржид ажлын байран дээрх дадлагажуулах сургалтад ойрын хугацаанд хамруулах зэрэг олон асуудлаар санал солилцлоо.

  Уулзалтын дараа дарга С.Даваасүрэн тэргүүтэй Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгчид Токиогийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх