МУГЖ, дуучин Г.Ариунбаатарыг эхнэр, хүүхдээсээ өрх тусгаарлаж, жүжигчин Баярмаатай хамтран амьдарч байгаа гэж нэг хэсэг шуугилаа.
Гэтэл эх орныхоо нэрийг олон улсад сайн, сайхнаар цуурайтуулж байгаа авьяаслаг дуучин Г.Ариунбаатар маань уран бүтээлийн хувьд тун их олз омогтой яваа аж. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Бүх Хятадын хөгжмийн холбооны дарга Еэ Шауганы урилгаар Шенженг хотод зохиогдсон олон улсын фестивальд оролцож, Дэлхийн сонгодгоос гадна Чингис хааны одонт, ТС, Б.ШАРАВ багшийн “Монголын тал нутаг” хэмээх гайхалтай Монгол сонгодог бүтээлийг дуулж тэнд цугласан олон халуун алга ташилтаар хүлээн авлаа. Тус улсын хөгжмийн холбоотой хамтарч 6 дугаар сарын 28-ны өдөр Бээжингийн алдарт “Сувдан театр”-т дуулж, мөн Хятадын долоон том хотод концертоо тоглохоор болж байгаа юм” гэжээ.
Bayar hvrge