Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Интерполын олон улсын форумд оролцоно

2017 оны 03-р сарын 27 өдөр, 15 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
byambatsogt

Хууль зүй, дотоод хэргийн сайд  С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират  Улсын  нийслэл  Абу Даби  хотноо  энэ сарын 28-наас 30-ны өдрүүдэд “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдвийн дор зохиогдож буй Интерполын олон улсын  форумд  оролцоно.

Энэ удаагийн форумыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын  ивээл  дор зохион байгуулж байгаа бөгөөд терроризм, цахим гэмт хэрэг,  урлагийн бүтээлийн хулгай, хуурамч бараа бүтээгдэхүүний худалдаатай тэмцэх, хүн худалдаалах, тээврийн хэрэгслийн хулгай, хар тамхины хууль бус наймаа зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлэх  долоон төслийн хүрээнд санал солилцох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх