УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад сургалт зохион байгуулав

2017 оны 03-р сарын 27 өдөр, 14 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
surgalt

Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулган эхлэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулан, мэргэжил арга зүйн  туслалцаа үзүүлэх чиглүүлэх сургалтыг өнөөдөр (2017.03.27) Төрийн ордонд зохион байгуулав.

Сургалтад оролцогчдод УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтсийн ажилтнууд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хууль тогтоомжийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх болон мэдээллийн аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, тайлбар өгсөн юм.

Тус сургалтыг “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулав.

Сургалтад УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахууд оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх