“Баянхонгор хөрөнгө оруулалт-2017” зөвлөгөөнд урьж байна

2017 оны 03-р сарын 27 өдөр, 11 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bayamhongor

“Баянхонгор хөрөнгө оруулалт-2017” зөвлөгөөн энэ сарын 31-нээс ирэх сарын 1,2-ны өдрүүдэд болно. Энэхүү арга хэмжээ нь гурван хэсгээс бүрдэх аж. Тодруулбал, Аялал жуучлалын “Ай ти эм монголиа” -2017 үзэсгэлэн, мишээс экспо төвд, Баянхонгор хөрөнгө оруулалт -2017 зөвлөгөөн МҮХАҮТ-нд болох юм байна. Дараагийнх нь хөрөнгө оруулагч нарт зориулсан үзэсгэлэнг мөн л МҮХАҮТ-нд зохион байгуулж байгаа аж.

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын хүмүүс оролцож илтгэл тавина. Мөн энэ үеэр “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр-Баянхонгорын ирээдүй” төслийн танилцуулгыг Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, “Баянхонгор чихэр өвс, гүргэм, зээргэнээрээ дэлхийн зах зээлд гарна” төслийн танилцуулгыг Баянхонгор аймгийн БОАЖГ-ын дарга Б.Бат-Өлзий, “Цементэн бүтээгдэхүүнээр баруун бүс нутгийг хангана” төслийн танилцуулгыг “Бридж консдрашн” ХХК-ны ерөнхий захирал н.Дорждэрэм, “Дулааны цахилгаан станц-Утаагүй Баянхонгор” төслийн танилцуулгыг “РМБ” ХХК-ны ерөнхий захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Рэнцэнпэлжээ нар танилцуулах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх