Дархан-Уул аймгийн АН-ын даргад нэр дэвшигч П.Эрдэнэбатыг дүрмийн бус шийдвэрийг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

2017 оны 03-р сарын 21 өдөр, 11 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7337

АН-ын Дотоод сонгуулийн хорооноос Дархан-Уул аймгийн АН-ын хяналтын салбар хорооны 2016 оны 10 дугаар сарын дөрөвний өдрийн 04 тоот тогтоолоор П.Эрдэнэбатыг “Улс төрийн болон намын сонгуульт албан тушаалд  4  жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй” байх шийтгэлтэй байх тул Дархан-Уул аймгийн АН-ын хорооны даргад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргажээ.

Энэхүү тогтоол нь АН-ын гишүүний хариуцлагын журмын 3.1.2 Шийтгэлийг дэс дараалан ногдуулах, /Өмнө нь ямар нэг шийтгэл байхгүй/   3.10 Ардчилсан Намын гишүүн өөрт нь хариуцлага тооцох тухай шийдвэр гаргах хуралд биечлэн оролцох эрхтэй, /Шийтгэл ногдуулах талаар намын гишүүнд  мэдээлэл өгөөгүй/  заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Намын гишүүнд өөрт нь ч мэдэгдээгүй, тийм учир шалтгаан ч байхгүй байхад зориудаар ийм шийдвэр гаргасан нь АН-ын гишүүний сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан зохион байгуулалттай хийгдсэн үйлдэл болж байгаа юм.

Мөн Хан-Уул дүүргийн АН-ын даргад нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр ч  дүрмийн бус үйлдэл болжээ.  Үүнээс үзэхэд АН-ын шинэчлэл нь  хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан, гишүүдийнхээ сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан,  талцуулсан, нэр төдий үйл явц болж байна гэж жирийн гишүүд ихээхэн бухимдалтай байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх