Баг, сумдын ажилтнуудын статистикийн сургалт Дархан-Уул аймагт болж байна

2017 оны 03-р сарын 20 өдөр, 11 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
17409525_1648046008546829_1933137620_n

Статистикийн салбарын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу статистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймгийн 330 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадварыг олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах юм. Энэ ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн 4 сум, 26 багийн 60 гаруй ажилтанд сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг нээж Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд нар үг хэллээ. Мөн сургалтын нээлтэд ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Статистикийн чадавхыг бэхжүүлэх төсөл”, -ийн мэргэжилтэн Ж.Дэнсмаа, С.Энхцэцэг, “Ухаалаг засаг” төслийн зохицуулах зөвлөх Г.Пүрэвсүрэн, Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн дарга Г.Хурцбилэг нар болон албаны хүмүүс оролцлоо. Сургалтаар “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” сэдвээр ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал, “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ” сэдвээр тус товчооны шинжээч З.Нямбаяр, “Эдийн засгийн салбаруудын мэдээ тайланг гаргахад анхаарах асуудал”, “Өрхөд суурилсан судалгааны мэдээллийн чанар, анхаарах асуудал” сэдвээр Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах шинжээч Б.Анхзаяа, “Статистикийн мэдээллийг ашиглаж танилцуулга бэлтгэх, анхаарах асуудал”, “Дэлхийн болон үндэсний түвшний хөгжлийн бодлогын баримт бичгүүд, түүнд статистикийн байгууллагын оролцоо” сэдвээр тус газрын статистикч Ю.Батзоригт нар эхний өдөр мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Сургалтын 2 дахь өдөр “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сангийн программын дадлага ажил”, “Статистикийн мэдээллийн үйлчилгээ, цахим хуудаснаас мэдээлэл авах” сэдвээр Мэдээллийн технологийн газрын шинжээч Н.Цэрэнбалжир, “Удирдлага, манлайлал-байгууллагын соёл, албан хаагчийн ёс зүй” сэдвээр Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах шинжээч Б.Анхзаяа, “Мэдээллийн технологи-компьютерийн хэрэглээ” сэдвээр ХАОСТТ-ны товчооны шинжээч З.Нямбаяр, “Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар” Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дэмид-Очир нар мэдээлэл хийх юм. Мөн сургалтын төгсгөлд оролцогчдод сертификат гардуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх