Цэрэндуламын ШИЙРЭВДАМБА
/1954-2017/
Улсын мэргэжлийн хяналтын газар /хуучин нэршлээр/-ын дарга асан Ц.Шийрэвдамба өвчний улмаас 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр таалал төгссөнд гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Ц.Шийрэвдамба 2008-2009 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллах хугацаандаа төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, байгууллагын ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлыг санаачлан хэрэгжүүлж Мэргэжлийн хяналтын байгууллагын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан Монгол төрийн шилдэг түшээ, чадварлаг удирдагч байсан юм.
Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүү хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2017.03.17