УИХ-ын намрын чуулганы хуралдаан завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ сарын 17-ноос 22-ны өдрүүдэд өөрийн сонгогсдсон тойрог болох Сэлэнгэ аймагт ажиллана.
Тэрбээр УИХ-аас баталж гаргасан хууль тогтоомжийг сурталчлах, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах, мөн тойргийнхоо иргэд, сонгочдынхоо санал бодлыг сонсч, тойргоос сонгогдсон гишүүний хувьд цаашид хийх ажлынхаа талаар энэ үеэр санал бодлоо солилцох юм байна.