“Зөөврийн компьютероо хулгайд алдсан” гэх мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай шалгаж, тус дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Э-г “Содон хороолол”-ын автобусны буудал дээр зогсож байх үед Г гэгч нь согтуурсан үедээ хулгайлсныг илрүүлсэн байна.
Та бүхэн иргэд олноор цуглардаг зах, худалдааны төв, автобусны буудал зэрэг газруудад сонор сэрэмжтэй байж, өөрийн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.