Сэрэмжлүүлэг

2017 оны 03-р сарын 15 өдөр, 16 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
belorus

ОХУ болон Бүгд Найрамдах Беларус Улсын хооронд гуравдагч орны иргэдийг эдгээр улсын хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул Орос, Беларусын олон улсын чанартай хилийн боомтоор нэвтрэхээс бусад тохиолдолд гуравдагч орны иргэд зорчих, дамжин өнгөрөх эрх зүйн үндэслэл байхгүй болохыг оросын тал албан ёсоор мэдэгдэв.

Иймд монгол иргэд цаашид дээрх орнуудын хилийг зөрчихөөс зайлсхийх үүднээс онгоц, галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр Орос, Беларусын хилээр зорчихгүй байхыг Гадаад хэргийн Яамны Консулын газраас анхааруулж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх