Цагдаагийн алба хаагчид ээжүүддээ хүндэтгэл үзүүлжээ

2017 оны 03-р сарын 09 өдөр, 18 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsagdaa1

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид “Ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх” үйл ажиллагааг энэ сарын 6-ны өдөр зохион байгуулжээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд 80 гаруй ээж оролцон хүүхдүүдийнхээ ажил, албатай танилцсан байна. Тэдгээр ээжид Төв аймаг дахь Цагдаагийн газраас гарын бэлэг гардуулжээ. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны шагнал “Манлай малчин эмэгтэй”-ээр хоёр, Монголын эмэгтэйчүүдийн хүндэт тэмгээр 45 ээж, дурсгалын тэмдгээр 25 ээж, аймаг, сумын шагналаар зургаан ээжийг шагнаж баяр хүргэсэн байна.

Хүрэлцэн ирсэн ээжүүдэд Төв аймгийн цагдаагийн газрын авьяаслаг алба хаагчдын урлагийн тоглолтыг хүргэсэн нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо. Үйл ажллагааны төгсгөлд “Ээжүүдийн сүүн цацал өргөх” ёслолыг зохион байгуулж Зуунмод сумын нутагт байрлах “Цагдаа толгой уул”-нд сүүн цацал өргөж ард түмнийхээ амар амгалангийн төлөө зүтгэж яваа цагдаагийн алба хаагчдын ажил үйлсийг ерөөлөө.

tsagdaa2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх